Бидэнтэй нэгд

Нийгэм

Х.Оюунбаатар: Хүүхдийн шударга байдал анги дэвших тусам буурч байна

Нийтэлсэн

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатартай ярилцлаа.

 

-Та шударга ёс, шударга байдал гэсэн ойлголтуудыг тайлбарлаж өгөхгүй юу.  Хүмүүс байнга ярьдаг  ч цаад мөн чанарыг нь төдийлөн мэддэггүй?

– Эртний грекийн домогт гардаг Дике бол шударга ёс, ёс суртахууны эрхэм дээд байдал, шударга шүүхийн төлөөлөл болсон бурхан тэнгэрийн нэр юм. Ер нь грекчүүд шударга ёсыг нэгдүгээрт, ёс суртахуунтай, хоёрдугаарт, хууль ёстой холбон үзэж байсан. Харин Сократ шударга ёс гэдгийг шударга, ухаалаг хуулийг ягштал баримтлахыг хэлнэ.

Хууль ухаалаг биш, шударга биш байвал шударга ёс өөрөө утга учиргүй болно гэсэн байдаг. Харин Плато хүн өөрт оногдсон үүргийг дээд зэргээр гүйцэтгэх, өөрт оногдоогүй үйлийг үл хийх, товчоор бол хүн хийх ёстойгоо хийж, хийх ёсгүйг үл хийхийг шударга ёс гэж үзсэн байдаг. Энэ бол нийгмийн зохион байгуулалттай холбоотой санаа л даа. Нийгмийн системийн элементүүдийн хоорондын харилцан хамаарлыг үгүйсгэх, тэдгээрийг удирддаг аливаа дүрэм журмыг эвдэн сүйтгэх санаархал, оролдлогыг “шударга бус зүйл” гэж хэлж болох юм. Ийм шударга бус зүйлсийн нэг нь гарцаагүй авлига л даа.

-Тэгэхээр авлига гэдэг зүйлийг нэг талаас хүний ёс суртахуунтай, нөгөө талаас нийгмийн системтэй холбон тайлбарлах хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ ихэнх судлаач  авлигыг нийгмийн үзэгдэл гэдэг утгаар нь авч үздэг хэвээр байна. Авлига бол эдийн засаг, засаглал, ил тод байдал, тэгш бус байдал, ядуурал, хүний капитал, дэд бүтэц, улс төр, хуулийн засаглал, хууль бус үйл ажиллагаа, мансууруулах бодисын эргэлт гэсэн олон хувьсагч бүхий нарийн төвөгтэй динамик системийн асуудал болж байна. Зарим судлаач системийн динамикийг загварчлах аргуудыг ашиглан судалгаа хийж байна. Системийн хандлага нь авлигыг харилцан хамаарал бүхий элементүүдийн систем гэж үздэг. Нийгмийн систем дэх бусад дэд системд түүний үзүүлэх нөлөөлөл, байр суурь, оролцогч субьектууд, мөн эдгээрийг удирдах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай асуудлыг цогцоор нь судлах, шийдвэрлэх боломж олгох давуу талтай юм. Яам, агентлагуудын шударга байдлын судалгааны дүнг харахад ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдийн шударга байдлаас доогуур, шүүх засаглалын байгууллага түүнээсээ доогуур байгаа гэх судалгааны үр дүн гарсан байдаг. Шударга байдалтай шалтгаан, үр дагаврын хамаарал бүхий илүү олон хувьсагчтай харилцан үйлчлэл үүсэх тусам шударга байдлын төвшин буураад байна. Ийм баримт байгаа тохиолдолд нийгмийн систем дэх тэдгээр хувьсагчтай холбоотой дүгнэлт хийх л шаардлагатай болно. Эндээс шударга байдал гэдэг нь ч бас системийн асуудал гэж харагдаж байгаа биз.

-Танай байгууллагаас “Шударга байдлын үнэлгээ”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа” гэсэн хэд хэдэн төрлийн судалгааг сүүлийн жилүүдэд тогтмол хийсэн байна. Энэ дундаас “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны үр дүн болон хүүхдийн шударга байдлыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгааг тодруулж өгнө үү?

-“Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г 21 аймаг, нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас авдаг.  Хүүхдийн ёс суртахуун, төлөвшил, хууль сахих, авлигыг үл тэвчих үзэл гэсэн дэд үзүүлэлтээс бүрддэг. 2014 оныг хүртэл хүүхдийн шударга байдлын төвшин ерөнхийдөө өсөлттэй буюу дээд тал нь 4.03 оноонд хүрч байсан бол түүнээс хойш жил ирэх тусам буурсан үзүүлэлт гараад байна. Судалгааны дүнг харахад хүүхдийн шударга байдлын төвшин нас ахих тусам, анги дэвших тусам буурч байна. Эндээс хүүхэд нийгмийн харилцаанд оролцох, мэдээлэл авах хүрээ нь нэмэгдэх тусам шударга байдлын үзүүлэлт буурч байна гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, харьцангуй цэвэр ариун, шударга үнэнч зан чанар, сэтгэл, үзэл бодолтой хүүхдүүд нийгмийн хар бараанд уусч байна. Хүүхдийн хандлага, зан чанарт эцэг эх, гэр бүлийн орчин, найз нөхөд, багш нар чухал нөлөөтэй болох нь ч судалгаанаас харагдаж байна.

-Оюутан залуусын шударга байдлын судалгаа хийдэг үү. Тэдэнд зориулсан ямар үйл ажиллагаа зохион байгуулав?

-Оюутан залууст чиглэсэн, “Хүүхдийн шударга байдлын судалгаа“ шиг тийм тогтмол, давтамжит судалгаа хийдэггүй. Харин өнгөрсөн онд манай Судалгаа шинжилгээний албанаас төрийн бус байгууллагатай хамтран “Дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн асуудал” сэдэвтэй судалгаа хийсэн. Судалгааны зорилго нь иргэдэд нийтлэг үйлчилгээ үзүүлдэг, ёс зүйн өндөр хэм хэмжээг өдөр тутам чанд сахин мөрдөх шаардлагатай багш, эмч, эрхзүйч гэсэн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн өмчийн их сургуулиудаар төлөөлүүлэн дээд боловсролын салбарын ёс зүйн нөхцөл байдлыг тодруулах явдал байсан. Судалгааны үр дүнд “Оюутнуудын хувьд ёс суртахууны үлгэр дуурайл авах хүмүүсийн эхэнд багш байгаа хэдий ч, багшаас суралцах ёстой гэсэн хандлага анги ахих тусам буурч байна. Мөн анги ахих тусам их сургуулийн орчинд ёс суртахуунлаг бус байдал газар авсан гэж үзэх хандлага нэмэгдэж байна” гэж дүгнэсэн байна лээ.  Оюутнууд гэдэг бол Монгол Улсын тун ойрын ирээдүй юм. Тэд ямар дүр төрхтэй байна. Улс орон маань тийм л байх болно гэсэн үг. Манай байгууллагын хувьд оюутан залуусыг орхигдуулахгүйгээр, тэдэнд ёс суртахуун, шударга ёс, үнэт зүйлийн боловсрол олгох, авлига, хүнд суртал зэрэг нийгмийн “халдварт өвчин”-тэй тэмцэх мэдлэг, чадвар олгоход зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

-Үнэт зүйлийн боловсрол гэснээс сүүлийн үед “үнэт зүйлийн төөрөгдөл”, “үнэт зүйлийн өөрчлөлт” гэж их ярих боллоо. Таны бодлоор үнэт зүйл гэж юу вэ?

-Хүний хийгээд нийгмийн уг чанараас эх сурвалжийг нь хайх ёстой. Хүнийг бусад хүнгүйгээр, өөрөөр хэлбэл, нийгмээс ангид төсөөлөх боломжгүй. Тэгвэл нийгмийн мөн чанар юунд оршдог вэ.  Миний бодлоор нийгмийн мөн чанар бол хүмүүс хоорондын харилцан үйлчлэл, харилцаа юм. Харин энэ харилцан үйлчлэлийг хүсэл, сонирхол удирддаг. Байгалийн зөнгийн хувьд амьд үлдэх хүсэл суурь хүсэл байж ч магадгүй. Үй түмэн хүсэл байна. Тэр бүх хүсэл бол нийгмийн үзэгдэл буюу феномен. Нийгмээс, бусдаас хамааралгүй хүсэл бидэнд байхгүй болохоор би нийгмийн үзэгдэл гэж хэлж байна л даа. Бид үзэгдлийг үгүй хийж чадахгүй, өөрчилж ч чадахгүй. Хүнийг хэзээ ч шуналгүй, хүсэлгүй болгох боломжгүй гэх гээд байна л даа. Хэрвээ үнэхээр тийм болчихвол түүнийг нэг бол өвчтөн, нэг бол Будда гэж нэрлэхээс өөр аргагүй болно. Харин бид үзэгдлийн талаарх үнэлэмжийг өөрчилж болно. Үнэлэмж гэдгийг би тухайн зүйлийн ач холбогдолд өгч буй үнэ цэнэ, эрэмбэлсэн утгаар ярьж байна. Үнэлэмж маш харьцангуй, надад одоо сайн сайхан санагдсан зүйл өөр цагт эсвэл өөр хүнд адгийн муу санагдаж болно. Тэр хэмжээгээр бид аливаа зүйлд үнэ цэнэ, ач холбогдол өгч, янз бүрээр эрэмбэлдэг. Эндээс л үнэт зүйлийн тухай ойлголт гарч ирдэг гэж бодож байна.Өмнө хэлсэн амьд үлдэх байгалийн зөн ч байж магад. Ямартай ч бид өөрсдийн оршин байх, хамтран амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлдэг тэр зүйлсийг л хамгийн өндрөөр үнэлдэг. Энэ бол үнэт зүйл. Хувь хүн, гэр бүл, байгууллага, нийгмийн нэг нийтлэгийн хувьд, улс орны хувьд өөр өөр төвшиний, өөр өөр үнэт зүйлс яригдах байх л даа. Гэхдээ уг чанартаа бол хүмүүсийн хамтран амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлдэг тэр зүйлс юм.

-Энэ ойлголтын тухайд?

-Хүмүүс яг ямар утгаар ярьсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ сэдэвтэй холбоотойгоор “мэдэх”, “чадах” хоёрыг ялгах хэрэгтэй санагддаг. Тухайлбал, хэн нэгэн хүн “бусдын төлөө санаа тавих” нь миний үнэт зүйл мөн гэж хэлж болох юм. Үнэхээр ч “бусдын төлөө санаа тавих” нь хүмүүсийн хамтран амьдрах суурь нөхцлийг бүрдүүлэх чухал хүчин зүйл мөн л дөө. Гэвч тэр хүн үнэхээр “бусдын төлөө санаа тавьдаг” уу, үүнийг зорилгоо болгож байна уу эсвэл хэрэгсэл болгоод байна уу гэдгээс бүх зүйл хамаарна. Хүмүүс үнэт зүйлийн хувьд тийм ч их “төөрчихсөн” гэдэг юм уу, сүрхий “өөрчлөгдөөд” байна гэж боддоггүй. Үнэт зүйл өөрөө харьцангуй тогтвортой зүйл. Тийм ч болохоор “үнэт” зүйл гээд байгаа юм. Дээрээс нь монголчууд оюуны соёлын хувьд өндөр төвшинд хөгжсөн ард түмэн. Энэ соёл, уламжлал тийм ч амархан арчигдахгүй. Харин нийгмийн хөгжил цаг зуурын төлөвт шилжмэгц үнэт зүйлдээ үнэнч байх, түүнийг зорилгоо болгох сэтгэл, оюуны боломж, чадвар нь суларч байгаагийн л илрэл байх. Эргээд чангарчихна даа.

-Авлигын нэг шалтгаан нөхцөл нь үнэт зүйлийг үл тоомсорлох болон ёс суртахууны доройтол гэж үздэг шүү дээ?

-Тэгэхээр юуны өмнө авлигын шалтгаан ба нөхцлийг ялгах шаардлагатай байгаа юм. Тэгж байж авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах боломжтой болно. Шалтгаан гэдэг бол өөр ямар нэг үзэгдлийг үүсгэдэг, тодорхойлдог үзэгдэл, үйлдэл юм. Харин нөхцөл гэдэг нь юмс, үзэгдлийн үүсэх, бүрэлдэн буй болох, хөгжих, оршин байхад нөлөөлөх хүчин зүйл, боломж, бололцоо, тохироо юм. Шалтгаан үгүй бол хэчнээн нөхцөл байгаад ч үр дагавар гарахгүй. Мөн эсрэгээрээ шалтгаан хэдий байвч нөхцөл бүрдээгүй бол үр дагавар гарахгүй.Ядуурал, ажилгүйдэл, хүний хөгжлийн индекс зэрэг бол авлига хүрээгээ тэлэх нөхцөл болохоос түүнийг үүсгэх шалтгаан биш юм.

Авлига үүсэх анхдагч шалтгаан бол хүний шунал, хүсэл. Өдөр тутмын амьдрал хэзээ ч сэтгэл хангадаггүй. Хүсэл, шунал хязгааргүй бөгөөд энэ нь хүнд элдэв зовлон, бэрхшээл үүсгэж, сэтгэл ханамжгүй байдал бий болгодог. Улмаар нийтээс итгэж хүлээлгэсэн эрх мэдэл, албан тушаал, боломжийг ашиглах зэрэг зүй ёс, хүн ёс, хууль ёсонд харш элдэв аргаар хүсэл шуналаа гүйцээх, илүү ихийг эзэмших, өмчлөх, олох, авах үйлдэл хийдэг.

Шунал, хүслийг хорих, тогтоон барих нь ёс суртахуун, үнэлэмж, үнэт зүйлийн мэдрэмж, мэдлэг, чадвартай холбоотой. Нөгөө талаас, хэн ч авлигач болж төрдөггүй гэсэн хэдий ч хүмүүс олз ашиг нь өндөр, шийтгэл нь тааруухан байгааг олж мэдээд авлигад автдаг. Төрийн болон хувийн байгууллагын олон албан тушаалтан шударга байхаас эхэлдэг ч дараа нь авлигад автдаг гэж үзэх нь бий. Аль аль нь л үнэт зүйлтэй холбоотойгоор тайлбарлагдана. Авлигын шалтгааныг хувь хүн, байгууллага, тогтолцоотой холбоотой гэж ангилсан байдаг. Үнэт зүйлийг зорилгоо болгохгүй байх, ёс суртахууны доройтол зэрэг нь авлигын хувь хүнтэй холбоотой шалтгаан юм. Харин байгууллагатай холбоотой шалтгаанд дүрэм, журам, дотоод соёл, ёс зүй, үйлчилгээний шат дамжлага, ил тод байдлыг дурдаж болно. Засаглалын тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт, хууль сахиулах системийн хараат бус байдал нь тогтолцооны буюу системийн шинжтэй шалтгаан юм.

-Тэгвэл ёс суртахууны доройтлын шалтгаан юунд байна?

-Ёс суртахууны доройтол олон шалтгаантай боловч дотоод шалтгаан илүү нөлөөтэй. Хүний амьдрал хийгээд нийгмийн мөн чанар, бодит байдлыг ойлгож ухаараагүй эсвэл буруугаар ойлгож ухаарсан нь үндсэн шалтгаан болдог. Тухайлбал, бүх зүйл хувьсан өөрчлөгддөг, оршин буй бүхэн харилцан хамааралтай зэрэг суурь зарчим дээр хүний амьдрал, ёс суртахуун тогтож байдаг. Энэ учир, зүй тогтлыг ухаараагүйгээс л хүн хэрэгцээнээсээ давсан ихийг жолоогүй хүсэж шунадаг. Хүсэл, шуналыг удирдах жолоо нь үнэлэмж, үнэт зүйл бөгөөд “жолоодох дүрэм” ч бий. Тэр дүрэм нь шударга ёс.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.4  ПҮРЭВ № 110 (6335)

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа