Дэлхий
Гурван долоо хоног дараалж 100 мянгаас их хүнд халдвар илэрлээ
Дэлхийд нэг өдөрт коронавируст халдварын 140 мянга шинэ тохиолдол илэрснээр гурван долоо хоног дараалан халдвар авагсдын тоо зуугаас их мянгаар нэмэгдлээ.
Тавдугаар сарын 27-ноос хойш өдөр бүр зуун мянгаас их тохиолдол бүртгэгдэж буй ба өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
Үүнээс 21 оронд мянгаас их тохиолдол шинээр илрэв. Өмнө нь нэг өдөрт ийм олон оронд мянгаас их тохиолдол илэрч байсан удаагүй бөгөөд 11 оронд зуугаас их хүн нас барсан байна.
Шинээр мянгаас их тохиолдол илэрсэн орнууд:
- Бразил – 31,475 /Нийт 960,309/
- АНУ- 25,456 /Нийт 2,233,856/
- Энэтхэг – 13,103 /Нийт 367,264/
- ОХУ – 7,843 /Нийт 553,301/
- Пакистан – 5,839 /Нийт 154,760/
- Саудын Араб – 4,919 /Нийт 141,234/
- Мексик – 4,599 /Нийт 154,863/
- Өмнөд Африк – 4,078 /Нийт 80,412/
- Бангладеш – 4,008 /Нийт 98,489/
- Перу – 3,752 /Нийт 240,908/
- Иран – 2,612 /Нийт 195,051/
- Колумб – 2,115 /Нийт 57,046/
- Герман – 1,797 /Нийт 190,179/
- Ирак – 1,554 /Нийт 24,254/
- Турк – 1,429 /Нийт 182,727/
- Аргентин – 1,393 /Нийт 35,552/
- Египет – 1,363 /Нийт 49,219/
- Швед – 1,239 /Нийт 54,562/
- Их Британи – 1,115 /Нийт 299,251/
- Катар – 1,097 /Нийт 83,174/
- Индонез – 1,031 /Нийт 41,431/
Эх сурвалж: Worldometers.info