Бидэнтэй нэгд

Нийгэм

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Нийтэлсэн

Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг хэдий ч махны үнийн энэхүү өсөлт нь сүүлийн таван жилийн дунджаас хэд дахин өссөн үзүүлэлт юм.

Гэтэл дахиад долоо хоногийн хугацаанд махны үнэ өмнөх долоо хоногийн өсөлтөөс хоёр дахин их буюу 1,000-1,300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тодруулбал, долоо хоногийн дотор килограмм тутамдаа:

  • Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.23% буюу 1,067 төгрөгөөр,
  • Хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.75% буюу 1,025 төгрөгөөр,
  • Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.64% буюу 911 төгрөгөөр,
  • Үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10.68% буюу 1,322 төгрөгөөр,
  • Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.31% буюу 1,000 төгрөгөөр,
  • Ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.99% буюу 1,000 төгрөгөөр тус тус өсжээ.

Махны үнийн огцом өсөлт нь чухам юутай холбоотой талаар бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ш.Цэрэндуламаас утсаар тодруулахад “Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд амны хаалт, спиртний үнийг нэмсэн, эсвэл хангамж хүрэлцээ муу гэх гомдол мэдээлэл иргэдээс ирсэн. Үүнд манайхаас хяналт, шалгалт хийж, зөрчлийг арилгуулж, зарим аж ахуйн нэгжид хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцсон.

Сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн асуудлаар ч иргэд хандаж байна. Одоогоор бид гурилын үйлдвэр, нийлүүлэгчдэд хяналт шалгалт хийж байгаа.

Махны үнийн өсөлт юутай холбоотой талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл өгөх субьект нь манайх биш. Гэхдээ Цагаан сарын өмнө махны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг нь нууц биш бөгөөд нөөц нь багассан эсвэл нийлүүлэлт дутмаг байгаад бус нийгмийн уур амьсгал, хүнсээ ихээр нөөцлөх гэсэн иргэдийн ухамсартай холбоотой байх” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл Цагаан сараас дөрвөн долоо хоногийн өмнөх махны үнийг сүүлийн таван жилээр харьцуулан үзвэл дунджаар 100-300 төгрөгөөр өсөж байсныг дахин сануулья.

Цагаан сараас дөрвөн хоногийн өмнөх махны үнийн дундаж өсөлт: /2020.01.22/

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн бөгөөд Улсын Онцгой комисс өчигдөр баталгаажуулсан.

Үүнээс харвал махны үнийн энэхүү огцом өсөлтөд Цагаан сарын нөлөө тийм ч их байхгүй гэдэг нь тодорхой байна.

Уг нь Монгол Улсын хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь хангадаг гэсэн Үндэсний статистикийн хорооноос хэдхэн сарын өмнө танилцуулсан судалгаа бий.

Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй” гэдгийг мэдэгдсэн.

Тэрбээр махны нөөцийн асуудлаар хэлэхдээ “Мах, сүү, төмс, луувангийн ч хомсдол үүсэхгүй. Учир нь улсын хэмжээнд одоо 9,000 гаруй тонн махыг нөөцлөх ажил эд өрнөж байна. Оны эхнээс л бид махны тайлан баталгаажуулалтыг хийсэн.

Яг өнөөдрийн байдлаар 15 мянган тонн махны нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байгааг дуулгамаар байна. Иймд дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй” гэж байсан юм.

Гэтэл махны үнийн огцом нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Энэ асуудалд салбар яам анхаарал тавьж байгаа эсэх нь ч тодорхой биш байна.

Нийлүүлэлтийн гаралтай инфляцид хамгийн өндөр нөлөөтэй бүтээгдэхүүн бол мах. Тийм учраас зах зээлийн жамаар эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарч үнэ нь өсөх нь шударга.

Гэхдээ дотоодын хэрэглэгчдийн хэрэглээний зардалд хамгийн том бүлгийг мах эзэлдэг.

Дээрээс нь орлого төдийлөн өсөөгүй энэ үед махны үнэ гэнэт огцом нэмэгдэж буй нь иргэдэд санхүүгийн дарамт болж мэдэхээр байна.

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио7 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 долоо хоног өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 долоо хоног өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 долоо хоног өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 долоо хоног өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 долоо хоног өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа