Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Д.Жаргалбаяр: Хоолой идээлснээс үүдэж хүзүү орчмын буглаагаар нас барж байна

Нийтэлсэн

SM” эмнэлгийн ерөнхий эмч Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч, Д.Жаргалбаяртай чих, хоолойн өвчлөлийн талаар ярилцлаа.

-Өвлийн улиралд хоолойн өвчлөл нэмэгддэг. Хүмүүс хоолой өвдлөө гэж ярьдаг ч энэ өвчлөлийг дотор нь хэд хэд ангилах байх тийм үү?

-Хүмүүс хоолой өвдлөө гэж ярьдаг. Хоолой гэдэг маань том агуулга. Дотроо хэд хэдэн эрхтэн бий. Тэдгээрийн өвчлөл нь адилхан учраас хүмүүс “хоолой өвдлөө” гэж ярьдаг. Гэтэл яг ямар эрхтэн нь өвдсөн гэдгээс хамаарна. Хамгийн элбэг тохиолддог өвчлөл бол хоолойн мах буюу тагнайн гүйлсэн булчирхайн үрэвсэл бол ихэнх хүүхэн хэлний хоёр талаар хоёр том нугалаас дунд байрласан булчирхай юм. Үүргийн хувьд хамгаалах, чийгшүүлэх, ариутгах, биед хэрэгтэй уураг ялгаруулах үүрэгтэй. Гэтэл энэ гүйлсэн булчирхайн үрэвсэл яагаад элбэг тохиолдоод байна вэ гэхээр манай орны эрс тэс уур амьсгал, эмийн хэрэглээг замбараагүй хэрэглэж өвчнөө архагшуулдаг. Мөн өвчилсөн үед нь дутуу эмчлээд архагшуулдаг. Хоолойн махны аюултай гэж үзээд байгаа нь юу вэ гэхээр хамгийн нарийн хялгасан судас байдаг орчин буюу зүрх, бөөр, үе тархи гэх мэт эрхтнийг өвчлүүлдэг. Ялангуяа зүрхний хоёр хавтаст хавхлагыг сонгомлоор өвчлүүлдэг.

-Хоолойн мах нь өвчлөөд ямар шатандаа явж байна, байлгах ёстой юу, үгүй юу гэдэг эргэлзээ их байдаг. Зарим эмч авах ёсгүй, зарим авч болно гэдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Хоолойн махыг авах заалтыг мэргэжлийн эмч тодорхойлно. Заалт нь жилд хэдэн удаа өвддөг, хэр өвддөг, өндөр халуурдаг уу гэх мэт өгүүлэмж асууна. Хоёрдугаарт, мэргэжлийн эмч үзлэг хийнэ. Хоолойн махны гадаргуу, хатсан шар будаа шиг идээ байна уу үгүй юу гэх мэтийг харж байгаад хоолойн махаа тодорхойлно. Гуравдугаарт, лабораторийн шинж тэмдгийг үндэслээд онош тавина. Ингэж байж хоолойн махыг авах эсэх заалт гаргана. Зарим хүмүүс “нэгэнт өвдөх юм чинь авахуулна” гэдэг. Тэгж болохгүй. Энэ булчин өөрт нь ямар хэрэгтэй эрхтэн бэ гэдгийг тайлбарлаж өгөөд гаргадаг. Гэтэл зарим нь бараг амьсгалж чадахгүй болтлоо томруулцан мөртлөө “авахуулахгүй” гэдэг. Энэ нь ямар хүндрэл үүсэх вэ гэдгийг тайлбарлаж өгдөг.

Дээр нь хүмүүсийн бас нэг эргэлздэг зүйл бол хоолойноос шар будаа шиг идээ гарч байна гэдэг. Энэ бол хоолойн махны архаг чулуу юм.  Хоолойн махны архаг чулуу ялгарах давтамж ойрхон байгаад байвал танд хэрэггүй болж байна гэсэн үг. Давтамж нь харьцангуй хэдэн сараар хол байдаг бол заавал авах гээд байх хэрэггүй, эмчилнэ.

-Хоолойн мах бол дархлааны булчин учраас энэ махыг авахуулсан тохиолдолд дархлаагүй болдог гэх мэт ам дамжсан яриа байдаг. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Тухайн хүний заалт нь ямар байна түүнээс хамаарна. Хоолойн мах бол хамрын хөндийгөөр орж ирсэн агаарын урсгалыг шүүж байдаг. Чих, хамар, хоолой бол эрүүл цэвэр агаараар уушгийг хангах зорилготой эрхтэн юм. Хамрын самалдаг болоод тагнайн гүйлсэн булчирхай бол шүүлтүүр юм. Тагнайн гүйлсэн булчирхай ажиллагаагүй болсон хүнийх шүүж чадахгүй. Тэгэхээр илүү их өвчлөл, хүндрэл учруулдаг. Арьс харшилтай хүний хоолойн махыг авсан тохиолдолд асуудал багасах магадлал өндөр. Хоолойн өвчлөлөө тоохгүй яваад байхаар бусад булчирхайнд нөлөөлдөг. Хамгийн ойрхон өвддөг эрхтэн бол бамбай булчирхай юм. Олон өвчний үндэс болдог учраас анхаарал болгоомжтой байх ёстой.

-Бас л нэг ам дамжсан ярианы талаар асуумаар байна. Хоолойн махыг бага насны хүүхэд авхуулсан тохиолдолд өсөлт нь зогсдог гэж зарим хүн ярьдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тийм зүйл байхгүй.

-Хоолой өвдсөн үед ухаж идээг нь авдаг хүмүүс бий. Энэ зөв үү?

-Хоолой өвчилсөн үед хамгийн зөв шийдэл бол мэргэжлийн эмчид үзүүлэх юм. Дур мэдэн өөрийгөө эмчлэх, интернетийн зөвлөмж дагах, чонын хэл ороох, шээсээр зайлах гэх мэт шинжлэх ухаанч биш мухар сүсгийн үйлдэл гаргаж болохгүй. Мэргэжлийн эмчид хандаад, зохистой тунгаар эм хэрэглээд, өвчлөл ямар явцтай байна гэдгээ тодорхойлуулах нь чухал.

-Уламжлалт аргаар эмчилдэг арга хэр үр дүнтэй вэ?

-Анагаах ухааныг Европ анагаах ухаан буюу нотолгоонд суурилсан шинжлэх ухаан, уламжлалт анагаах ухаан гэж ангилдаг. Уламжлалт анагаах ухаан бол Европ анагаах ухаанаас илүү олон жилийн настай лдаа. Уламжлалт анагаах ухааныг үгүйсгэхгүй. Мэдээж бүх химийн үйлдвэр хөгжөөгүй үед хүн ургамал, амьтан ашиглаж бие биенээ эдгээж ирсэн болов уу. Уламжлалт анагаах ухаанаас авах юм бий, гээх юм ч бий. Наад зах нь хануур хийхдээ зүүгээ ариутгасан уу, хатгаж байгаа судас нь зөв үү гэдгийг практик туршлагатай сайн хүнд хандах хэрэгтэй. Түүнээс уламжлалт анагаах ухааныг үгүйсгэхгүй.

-Хоолойн мах идээлснээс болоод амь насаараа хохирсон жишээ олон байдаг. Тэгэхээр магадгүй дур мэдэн эмчилж, цаг алдсанаас болдог байх тийм үү?

-Сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл бол тагнайн гүйлсэн булчирхайнаас гаралтай хүзүү орчмын буглаа үүсээд байна. Буглаа үүсэхээр амь насны заалттай байдаг. Нэг ёсондоо хүндрээд байна. Яагаад гэвэл дур мэдэн эмчилсэн, өвчнөө тоохгүй удаан явсан, сошиалын зөвлөгөө дагаснаас болж байгаа юм. Тиймээс хоолой өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж байгаарай. Идээт процессыг минут секундээр хэмждэг учраас аюултай.

-Хоолойн махыг өвдсөн үед авах нь эрсдэлтэй байх тийм үү?

-Тийм. Заавал хоолойн махыг эмчилж, эдгээж байж авах ёстой. Яагаад гэвэл цустай шууд харьцаж, шарх нь ил байдаг учраас хүндрэл өгөх магадлал өндөр байдаг. Тиймээс хэрэв та хоолойн мах авахуулах заалттай бол хоолойгоо өвдөөгүй үед авахуулах ёстой.

-Хүүхдийн чих илүү өвдөмтгий байдаг нь ямар учиртай вэ?

-Хүүхдийн чих өвдөмтгий байдаг учир нь антомын байрлал өөр юм. Том хүнийхээс байрлал нь өөр гэсэн үг. Гаднаас нь харахад хүүхэд чихтэй, хамартай, хоолойтой боловч чихний дотор талын эд эрхтний байрлал нь өөр байдаг учраас хүүхдийн чих өвдөмтгий байдаг. Ийм учраас хүүхдийн хамрыг онгорхой байлгах тусам чих өвдөх эрсдэл бага болно. Хамар битүү байх тусам чих өвдөх магадлал өндөг юм.

-Хамгийн элбэг тохиолддог чихний өвчлөл юу вэ?

-Чихийг гадна, дунд, дотор гэж гурав хуваадаг. Хамгийн элбэг өвчлөл бол дунд чихний үрэвсэл юм. Үрэвслийг хурц болон архаг гэж хоёр хуваадаг. Дунд чихний үрэвслийн хамгийн гол шалтгаан бол ханиадыг дутуу эмчилснээс үүсдэг. Мөн чихээ ухах, алгадах, цохиулах зэргээс үүдэж хэнгэрэг цоорох зэрэг гэмтэл үүсдэг. Ханиадыг буруу эмчилж хугацаа алдсанаас үүдэж дунд чих үрэвсэх, булга гоожих, тархины хүндрэл өгөх эрсдэл бий. Дунд чихний гаралтай тархины идээт үрэвсэл, тархины буглаагаар нас барах тохиолдол нэмэгдэж байна.

Энтертайнмент13 цаг өмнө

Монголын Дээд лиг Vortex 20S загварын бөмбөгөөр тоглоно

Энтертайнмент13 цаг өмнө

Жастин Бибер уйлж буй зургаа нийтэлжээ

Нийгэм13 цаг өмнө

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг VI сард нээнэ

Засгийн газар13 цаг өмнө

Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”

Дэлхий13 цаг өмнө

Европын парламентын сонгууль: Хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Дэлхий13 цаг өмнө

Илон Маск жолоочгүй автомашины туршилтыг зөвшөөрүүлэхээр Хятадад иржээ

Дэлхий13 цаг өмнө

Казахстан улс Зөвлөлтийн үеийн хуучин байлдааны онгоцнуудаа АНУ-д заржээ

CRI Монгол радио3 өдөр өмнө

Богино хэмжээний видео бичлэгийн үндэсний бааз нээгдэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлын гүйцэтгэх үүрэг

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Хятадын киноны улирал” дэлгэцийн арга хэмжээ Сербид эхэллээ

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн” гэх нь буруу ойлголт юм

Дэлхий5 өдөр өмнө

76 золбин муур хөнөөсөн эрд ХОРИХ ЯЛ оноожээ

Дэлхий5 өдөр өмнө

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдыг баривчилж, хөрөнгийг нь хураав

Энтертайнмент5 өдөр өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Энтертайнмент5 өдөр өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий2 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий2 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий3 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент4 долоо хоног өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө

Энтертайнмент3 сар өмнө

Х.Энх-Амар мэргэжлийн боксын эхний тулаандаа хүнд цохилтоор ялалт авлаа