Бидэнтэй нэгд

Эдийн засаг

​Б.Жавхлан: Иргэн болон НӨАТ төлөгч ААН-үүдэд өнөөдрөөс гурван хувийн хүүтэй зээл олгоно

Нийтэлсэн

Засгийн газрын баталсан “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр”-ийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор хоёр их наядын зээлийн үйлчилгээг маргаашаас эхлүүлэхээр болжээ. Тус зээлд аж ахуйн нэгжээс гадна иргэдийг хамруулах чиглэл барьж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Мөн тус хөтөлбөрт 20-25 мянган иргэнийг хамруулна гэсэн судалгааг гаргасан байна. Харин аж ахуйн нэгжүүд заавал НӨАТ /нэмэгдсэн өртгийн албан татвар/ төлөгч байх гэсэн шаардлагыг тавих юм байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Иргэд, аж ахуйн нэгжүүд рүүгээ чиглэсэн зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна. Энэ зээл нь гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй, төрөөс 60 хүртэлх хувьд нь зээлийн батлан даалт гаргах юм.  Арилжааны банкуудаас зээл болж гараагүй, төвлөрөөд байгаа санхүүжилтийг зээл болгон гаргаж, эдийн засгаа идэвхжүүлэх юм. Зээлийн нөхцөл бол төрөөс тавьж байгаа ганц л шаардлага байгаа. Тэр нь аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч байх. Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэдийг хамруулна. Бичил бизнес, өрхийн бизнес эрхэлдэг иргэдийг хамруулна. Төрөөс явуулдаг хөтөлбөрүүдэд иргэд дандаа хоцроод байдаг байсан. Тиймээс энэ зээлд иргэдээ түлхүү хамруулна. Үүнд хэрэглээний зээл орохгүй. Иргэдэд 50 сая төгрөг хүртэлх гурван хувийн хүүтэй зээл олгоно. Харин НӨАТ төлөгч ААН-үүдэд 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгоно.

Манай улсад 830 мянган ажил олгогч бүртгэлтэй байдаг. 2020 онд 69 мянган ажлын байрыг алдсан. Хэрвээ бид эдийн засгийн идэвхжүүлэлт хийхгүй бол нэмээд 130 мянган ажлын байр алдах эрсдэл учраад байгаа. Тиймээс зээлээр дамжуулж эдийн засгийн идэвхжил хийнэ гэж шийдсэн. Ер нь эдийн засгийн идэвхжлийг сэргээх гурван арга байдаг.

1.   Зээл

2.   Төсөв буюу төсвийн гүйцэтгэл хөрөнгө оруулалт

3.   Гаднын хөрөнгө оруулалт

Эдийн засаг дахь зээлийн идэвхжил байхгүй бол төсөв эрсдэлд орж эхэлдэг.

Өнгөрсөн хугацаанд 4.1 их наяд төгрөгийн ачааллыг төсөв дээрээ авч ковидын үеийг даван туулж байгаа. Цаашдаа төсөв дээр томоохон хэмжээний ачаалал авах боломжгүй болсон. Тиймээс банкны эх үүсвэрээр эдийн засгаа сэргээх юм. Аж ахуйн нэгжүүд өмнө нь авсан зээлээ гурван хувийн хүүтэй зээлээр солих боломжийг олгож байгаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ оны төсөвт тодотгол хийх үү?

-2021 оны төсөвт тодотгол хийх, үгүйг хэлэхэд эрт байна. Төсвийн тухай хуулиараа тодотгол хийх нөхцөл үүссэн байх ёстой. Одоогоор ийм нөхцөл үүсээгүй байна. Эрт байна. Хоёрдугаар сарын төсвийн орлого 100 хувь гарлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аж үйлчилгээ хийчихсэн аж ахуйн нэгжүүдийн мөнгөө авч чадахгүй байна. Энэ мөнгийг хэзээ өгөх вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2020 оны гүйцэтгэлээр тасарсан нь үнэн. 170, 180-аад тэрбум төгрөгийн гүйцэтгэл тасарсан. Үүнийг зохицуулалт хийж 2021, 2022 онуудад хөрөнгө оруулалтад нэмж шингээхээр төсөвтөө тусгаж баталсан.

-Энэ зээлийг бүх банк олгох уу. Эсвэл нэр заасан банкуудаар дамжуулах уу?

-Бүх банк оролцох бүрэн боломжтой. Жижиг зах зээл дээр ажиллах зээлийн бүтээгдэхүүн учраас харилцагчдаа мэддэг, олон жил ажиллаад сурчихсан банкууд түлхүү оролцох нь тодорхой.

-Яг ямар иргэдэд зээл олгох вэ. Иргэдэд ямар шаардлага тавих вэ?

-Хэрэглээний зээл олгогдохгүй. Хэрэглээ болоод гаргах зориулалтаар гаргахгүй. Нэг, хоёр ч байсан хамаагүй цалин олгодог иргэддээ өгнө.

-Чанаргүй зээл нэмэгдэх үү?

-Чанаргүй зээлийг нэмэхгүй байхын төлөө энэ зээлийг мэргэжлийн байгууллагаар нь дамжуулж байгаа. Өмнө нь төрийн байгууллага зээл олгодог байснаар тэнд эрүүл харилцаа байгаагүй гэж ойлгож болно.

CRI Монгол радио12 цаг өмнө

Ши Жиньпин, Владимир Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио15 цаг өмнө

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийв

CRI Монгол радио21 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио2 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий2 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр2 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий2 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр3 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент3 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий3 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа