Бидэнтэй нэгд

Covid-19

Хавдраар өвчилснөө мэдсэний дараа гурван хүүхдийн минь аав хаяад явчихсан…

Нийтэлсэн

…Би 2018 оны долоодугаар сард бага охиноо төрүүлсэн. Төрснөөс хойш доошоо цус гараад байхад нь төрсний дараах физиологийн үйл явц гэж бодоод ойшоогоогүй. Гэтэл энэ байдал хоёр сар үргэлжлэхэд нь эмнэлэгт хандсан ч “Гайгүй болно” гэхээр нь яваад өгсөн. Сүүлдээ хөх өвдөж, хөхнөөс идээ гарч, хүүхдээ хөхнөөс гаргахаас өөр аргагүй боллоо. Тэгээд Хавдар судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн. “Умайн хүзүүний хорт хавдрын вирус маш хурдацтай тархаж  байна. Хөхөө авахуулах шаардлагатай” гэсэн эмчийн үгийг сонсоод маш их цочирдсон. Энэ хүнд үеийг минь хуваалцах хүн надад байсангүй. Тэр үед гурван хүүхдийн минь аав биднийг хаяад явчихсан. Нялх хүүхэдтэй, өвчтэй… Дээр нь коронавирусийн халдвар гарчихсан, гадуур эмнэлгээр явна гэдэг над шиг дархлаа муутай, хавдартай хүнд амаргүй даваа байлаа.

Гэвч гурвын гурван хүүхэдтэй эх хүн үхэж болохгүй, үрсийнхээ төлөө амьдрах, эрүүл болох ёстой гэж өөртөө хэлсэн.

30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жилд нэг удаа умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээнд хамруулдаг болсныг би өмнө нь сонсож байсан боловч ажил ажил гэсээр өөртөө цаг гаргаж чадаагүй. Хэрэв илрүүлэх шинжилгээнд хамрагдсан бол хөх авахуулах хэмжээнд хүртлээ хүндрэхгүй байсан гэж бодохоор харамсмаар.

Би хавдрын II үе шатандаа байхад оношлогдож, мэс засалд орж аюул ард хоцорсон ч хавдар бол тийм амар эдгэрэх өвчин биш л дээ. Өнөөг хүртэл өвдөлт, зовуурь шаналгаа байдаг учир эмчилгээ хийлгэж байгаа. Тэр өвдөлтийг хүмүүсийн ойр зуур хэрэглэдэг өвчин намдаах эмээр дарж чадахгүй, маш хүчтэй эм уудаг. Над шиг ийм хүнд байдалд орохгүйн тулд эрүүл мэнддээ цаг гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаарай гэж охид, бүсгүйчүүддээ захимаар байна. Охид нимгэн хувцастай, их даарч хөрж явдаг. Хүүхэд төрүүлж амжаагүй атлаа хавдар туссан залуу бүсгүйчүүд, охид хүртэл байдаг юм билээ. Эрүүл саруул байхад амьдрал ямар сайхан билээ дээ.

Миний хувьд группийн мөнгө, хүүхдийн мөнгөө нийлүүлж, сард 800 мянган төгрөгөөр амь зууж байна. Сарын орлогын ихэнх хувь нь эм, тарианы мөнгө болдог доо. Манай хүүхдүүд 14, 7, 3 настай. Хүүхдүүдийнхээ аавд эхэндээ их гомддог байсан. Сүүлдээ цөхрөл болж, одоо гомдохоо больсоон. Гурван хүүхэд нь байна, тэр хүнд дотроо бодож яваа зүйл байгаа байх аа. Хүмүүс маш их бухимдалтай байна. Ямар нэг зүйлийн сайн талыг харж, гэгээлэг, уужуу тайван байгаасай гэж би  хүсдэг. Эмч нартаа маш их баярлаж байна. Эрчүүд ч гэсэн эхнэрээ сайхан хайрлаасай гэж хүсдэг дээ…

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөөд мэс заслын эмчилгээ хийлгэсэн 43 настай бүсгүй охид, эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байхыг захих гэж туулсан зовлонгоо өгүүлсэн юм.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛБЭЛ БҮРЭН ЭМЧЛЭГДЭНЭ

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүд сүүлийн үед залуужиж байна. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө 23 настай эмэгтэй энэ өвчнөөр оношлогдсон. Энэ бол бэлгийн амьдрал нь эрт эхэлсэнтэй холбоотой. Ихэнх хорт хавдрын шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг бол умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 99.7 хувь нь хүний хөхөнцөр вирусийн халдвар гэдгийг тогтоосон.

Халдвар бэлгийн замаар дамждаг бөгөөд халдвар авснаас хойш 10 болон түүнээс дээш жилийн дараа хавдар болон хүндэрнэ. 5 болон түүнээс дээш жилийн дараа умайн хүзүүний хавдрын урьтал шинж илэрнэ. Халдвар авсан даруйд өвчлүүлдэггүй учир урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг.

ДЭМБ-аас 2020-2030 онд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлыг 100 мянган хүн амд дөрөв болгон бууруулах зорилт тавьжээ. Монгол Улсад энэ үзүүлэлт одоогоор 23-24 тохиолдол байна. Монгол Улсын Засгийн газраас Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд хамруулах бөгөөд 33, 36, 39, 42 настайдаа гэх мэтээр гурван жилд нэг удаа Өрхийн эмнэлэгтээ хандаж, эсийн шинжилгээ үнэ төлбөргүй өгнө. Энэ жил 1992 оны эмэгтэйчүүд 30 нас хүрч, эсийн шинжилгээ өгөх товлолт хугацаа нь болж байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 40 ХУВЬ НЬ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

Умайн хүзүүний хорт хавдраар 2021 онд 312 хүн оношлуулсан нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын шалтгааны хоёрдугаарт, тохиолдлын тоогоор нийт хорт хавдрын тавдугаарт эрэмбэлэгджээ. Сүүлийн есөн жилийн хугацаанд нийт эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт хамрагджээ. 2020 онд улсын хэмжээнд зорилтот насны эмэгтэйчүүдийн 43.5 хувь нь шинжилгээнд хамрагдсан бол 2021 онд энэ үзүүлэлт 29 хувь болж буурахад ковидын халдварын тархалт нөлөөлсөн гэж үзэж байна.

Жилд дунджаар 230 мянга орчим эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд хамрагдахаас 90 мянга нь хамрагдаж, бусад нь шинжилгээ өгөхгүй байна. Энэ нь хавдар хожуу үедээ илрэх эрсдэлийг нэмэгдүүлж буй юм.

2020 онд Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн 22 хувь нь шинжилгээ өгсөн бол хөдөө орон нутагт энэ үзүүлэлт дунджаар 60 орчим хувьтай байна. Сүхбаатар аймагт 2020 онд зорилтот насны эмэгтэйчүүдийнхээ 79.3 хувийг эрт илрүүлэгт хамруулсан хамгийн өндөр үзүүлэлт юм. Эмэгтэйчүүдийн 70 хувийг эсийн шинжилгээнд хамруулж чадвал умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах бүрэн боломжтой.

Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-д ирж байгаа эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа эсийн шинжилгээ өгөх талаар мэдээлэл авсан хэр нь шинжилгээ өгөөгүй байх нь дийлэнх. Яагаад? гэхээр ажлын зав гардаггүй гэх мэт олон шалтгаан хэлдэг. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хойноо эмнэлэгт хандахад хавдар аль хэдийнэ хожуу шатандаа орсон байдгийг эмэгтэйчүүд маань анхаараасай гэж ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Г.Ням-Од ярив.

Эрчүүд умайн хүзүүний хорт хввдрыг дамжуулагч болдог. Энэ вирусийн халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувийг дархлааны систем нь хамгаалан өвчлүүлэхгүй бөгөөд хоёр жилийн дараа вирус  халдварлах чадваргүй болно. Үлдсэн 10 хувь нь өвчилнө.

ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ЭМ УДААН ХУГАЦААГААР ХЭРЭГЛЭХ НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

АНУ-д умайн хүзүүний хорт хавдраар өвчилж буй эмэгтэйчүүд дундаж нас 50 байгаа бол Монголд дундаж нас 46 байна.
Халдвараас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд ороогүй 9-15 нас охидыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулахыг ДЭМБ-аас зөвлөж буй юм. Уг  ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд угпапиллома вирусийн эсрэг вакциныг 9-13 насны охидод хийж эхэлжээ. Энэ нь ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакцин хийх бөгөөд I тунг хийлгэснээс хойш хоёр сарын дараа II тунг хийлгэж, эхний тунгаас зургаан сарын дараа III тунг хийлгэснээр дархлаа тогтоно.

Папилома вирусийн эсрэг вакцин гаргаж авсныхаа төлөө Германы эрдэмтэн Harald zur Hausen 2008 онд Нобелийн шагнал хүртсэн.
Умайн хүзүүний хорт хавдарт өртөх эрсдэлтэй хүмүүс: 

  • Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар хэрэглэх
  • Тамхи татах
  • Олон жирэмслэх, төрөх
  • Дархлаа сул байх
  • Бэлгийн хавьтагч олонтой байх
  • Эрт бэлгийн харьцаанд орох зэрэг нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй.

Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч Г.Ням-Од, Умайн хүзүүний хорт хавдар дөрвөн үе шаттай. Хожуу үедээ ирсэн ямар ч хавдрыг бүрэн эмчлэх аргыг дэлхийн анагаах ухаан олоогүй байгаа. Хавдрын урьтал үе болон 1, 2-р үедээ байвал мэс заслаар бүрэн эмчлэх боломжтой. 3-р үедээ орсноос хойш мэс засал хийх боломжгүй. Энэ өвчний үед хавдрын үе шатаас хамаарч мэс засал, хими, туяа эмчилгээг хийдэг. Мэс заслаар эмчлэх боломжгүй бол хими туяа эмчилгээнд орно.

Умайн хүзүүний хорт хавдар тавилан сайтай өвчинд тооцогдоно. ДЭМБ-ын судалгаагаар аль үе шатаас үл хамаарч нийт эмэгтэйчүүдийн 66 хувь нь таваас дээш жил амьдарна гэж үздэг. Монголд 2020 оны байдлаар умайн хүзүүний хорт хавдраар оношлуулсан эмэгтэйчүүдийн 59.3 хувь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна. Хавдрын үе шатаас хамаарч тухайн хүний амьдрах хугацаа өөр өөр. Тухайлбал:

  • I үе шатдаа бол илэрсэн бол амьдрах магадлал 80-90 хувь
  • II үедээ илэрсэн бол 50-60 хувь
  • III үедээ 20-30 хувь
  • IV үедээ бол эдгэрэх магадлал 15-16 хувьтай байна.
CRI Монгол радио5 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио15 цаг өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио1 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий1 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр1 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий1 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий1 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр2 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент2 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий2 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр2 өдөр өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий1 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий3 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа