Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Эрдэс баялгийн салбарын зүүн бүсийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт эхэллээ

Нийтэлсэн

Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм.

Тэрбээр “Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” хэлэлцүүлгийг наран ургах Сүхбаатар нутгаас эхлүүлж байна. Энэ нь тохиолдлын хэрэг хэрэг биш юм. Уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн гэрч болсон Чоногол, Түмэнцогт, Бүрэнцогт зэрэг олон уурхайг энэ нутгаас эхлүүлж байсныг дурдахад таатай байна. Өнөөдөр ч гэсэн энэ бүс нутагт Бор-Өндөр, Төмөртийн Овоо, Адуунчулуун, Тамсаг зэрэг олон уурхай, үйлдвэр ажиллаж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхай, газрын тосны салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлсон, цаг үеэ олсон онцлогтой чухал ажил болж байна гэж үзэж байна.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэлхий нийтэд коронавируст халдвар (COVID-19) тархсаны улмаас гадаад, дотоод нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд энэ цаг үед улс орны эдийн засагт эрдэс баялгийн салбар чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Уул уурхайн салбар 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.

зураг

Мөн 2021 оны улсын төсөвт нийт 13.4 их наяд төгрөг төвлөрсний 29.6 хувь буюу 4.1 их наяд төгрөгийг тус салбар бүрдүүлсэн. Энэ нь салбарын шууд нөлөөлөл бөгөөд туслан гүйцэтгэх үйл ажиллагааны дам нөлөөллийг тооцвол илүү их нөлөөтэй байгаа нь ойлгомжтой.

Манай уул уурхайн үйлдвэрүүд, түүнийг эрхэлж байгаа уурхайчид цаг наргүй, идэвх зүтгэлтэй ажилласны хүчинд эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхан амьдрал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэгэн баталгаа болж салбарын хөгжлийн дараагийн зуунтай золгож байна.

Манай яамнаас уул уурхайн салбарын хөгжлийг түргэсгэх, ойрын болон урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл арга хэмжээг тодорхойлж “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд тусган холбогдох тооцоо, судалгаа, хувилбарыг боловсруулж, хэрэгжилтийг төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Зүүн бүсийн хэлэлцүүлэгт оролцож, хамтран зохион байгуулж байгаа Канад улсын элчин сайд хатагтай Катрин Ивкоф, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь аймгийн Засаг дарга нар, Канад Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй Мерит төслийн хамт олонд талархлаа илэрхийлж байна. Хэлэлцүүлэгт оролцогч талууд харилцан ойлголцсон, шийдлийг олсон үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

зураг

Хэлэлцүүлгийг УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Канадын MERIT төсөл, АМГТГ хамтран зохион байгуулж буй бөгөөд Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Уул уурхайн компаниуд оролцож байна.

Эх сурвалж: УУХҮЯ

CRI Монгол радио7 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио17 цаг өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио1 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий1 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр1 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий1 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий1 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр2 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент2 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий2 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр2 өдөр өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий1 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий3 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа