Бидэнтэй нэгд

Нийгэм

Ц.Оюунбаатар: Усны чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна

Нийтэлсэн

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган болохтой холбоотойгоор усны салбарын тулгамдсан асуудлуудаар төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн салбар хуралдаан “Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд өрнөж байна.

Хуралдаанаар Монгол орны гадаргын усны нөөц, өөрчлөлт тулгамдаж буй асуудлын талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн дарга, доктор Ц.Оюунбаатар илтгэл тавилаа.

Уур амьсгалын судлаачдын 2099 он хүртэл гаргасан хур тунадас хэрхэн өөрчлөгдөх талаарх судалгаанд ерөнхийдөө хур тунадас төдийлөн нэмэгдэхгүй ч ууршил нь хэд дахин давж нэмэгдэнэ гэдгийг энэ үеэр онцолсон.

Доктор Ц.Оюунбаатар “Өөрөөр хэлбэл орлогын эх үүсвэрээсээ зарлага нь давсан байна гэсэн үг. Ууршил 2046-2065 онд 100 мм, бүр 360 мм хүртэл нэмэгдэж, хур тунадасны өсөлтөөс олон дахин ахиу байх төлөвтэй байгаа. Энэ нь голуудын сав газар ойрын ирээдүйд улам хуурайшихын илтгэж байна” гэлээ.

Монгол орны уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт

Жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн (Өвөл 2.6 градус, Зун 1.4 градус)

Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурсан

Монгол орны төвийн бүсэд эрчимтэй өөрчлөлт илэрч байна.

Ганга нуур ширгэсэн шалтгаан…

Үргэлжлүүлэн тэрбээр илтгэлдээ Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж нуурууд ширгэж байгаа асуудлыг хөндөж дараах жишээг дурдсан юм.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших алдарт Ганга нуурын усны түвшин дүүрэн байсан 1990-ээд оны сүүлчээс 1.5м доошлон, түүний усан гадаргын талбай 2016 оны байдлаар нуур дүүрэн байсан үеэс зургаа дахин хумигдан, хатаж ширгэхдээ хүрсэн.

Үүний гол шалтгаан нь хэт халалттай давхацсан олон хоног үргэлжилсэн хур тунадасгүй өдрүүд байлаа. 2016 оны зун 25-45 хоног үргэлжилсэн хур бороогүй өдрүүд таарч 1941-2015 он хүртэлх 75 жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун зун байсан юм.

Монгол орны усны нөөц

Нуурын ус: 532 км.куб

Хур цас, мөсөн гол: 19.4 км.куб

Гол мөрөн: 34.6 км.куб

Газар доорх ус: 10.8 км.куб

Хөвсгөл нуурт- 384.1326 км.куб (нуурын усны 72.2 хувь, гадаргын нийт усны нөөцийн 65.6 хувь, Монгол орны нийт нөөцийн 64.4 хувь)

Сэлэнгэ мөрөн- 10.7 км.куб Гол мөрний усны 30.9 хувь

“Усны чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна”

Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшилын стандартаар бол уулархаг бүс нутагт 1,000 км2, тал хээрийн болон ухаа, толгод бүхий бүсэд 1,875 км2 тутамд ус судлалын нэг харуул ажиллаж байж ажиглалт хэмжилтийн нарийвчлалыг хангах бололцоотой гэж үздэг байна.

Тэгвэл Монгол орны гадаргын усны ажиглалт хэмжилтийн сүлжээнд өнөөдрийн байдлаар ус судлалын 157 харуул ажиллаж байгаа юм. Ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшил 5,500 км2-т нэг харуул ажилладаг гэсэн үг. Энэ нь хүний нөөц дутагдалтай байгааг илтгэж байна хэмээн доктор Ц.Оюунбаатар хэлсэн юм.

Тэрбээр “Усны чиглэлээр суралцаж төгссөн мэргэжилтнүүд ажлын байран дээр гараад цалин хөлс, ажлын байрны нөхцөлөөс болж ажиллах боломжгүй болж ажлын байраа орхиж байгаа. Түүнийгээ дагаад энэ чиглэлээр сурах оюутны тоо ч багасаж байна.

Өнөөдөр манай улсын орон нутгийн инженерүүд 600-800 мянга орчим төгрөгийн цалинтай буюу жилдээ $2,500-3,500 цалинтай. Харин дэлхийн зарим улсад газарзүйн салбарын эрдэмтэн, судлаачид жилдээ $90,890, ус судлаачид $62,261 цалин авдаг жишиг байна.

Хүнээ асуухгүй байж малаа асуудаг гэдэг шиг энэ салбарын мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдээгүй байж усны асуудлаа түрүүлж ярьдаг. Энэ нь цаашлаад хамгийн том тулгамдаж байгаа асуудал ч байж болох юм.

Мөн өргөн том голуудын урсцыг хэмжих өндөр нарийвчлалтай багаж төхөөрөмж дутагдалтай байна. Энэ жишээтэй хөрөнгө санхүүжилтийн дутагдалтай байдал хамгийн тулгамдсан асуудал хэвээр байна” гэв.

CRI Монгол радио10 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио20 цаг өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио1 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий1 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр1 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий1 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий1 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр2 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент2 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий2 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр2 өдөр өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий1 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий3 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа