Бидэнтэй нэгд

Орон нутаг

Айсуй сонгуулийн чимээ: Булган

Нийтэлсэн

Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна.  Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна.

Энэ удаа УИХ-ын сонгуулийн арав, арваннэгдүгээр тойрог болох Булган аймгийг онцолж байна. Булган аймгийн тухайд 90 орчим мянган хүн амтай. Хэд хэдэн сонгууль нэг мандаттай болж байв. Харин энэ жилийн тухайд хоёр мандаттай байхаар баталсан билээ.

Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид МАН-д давамгай ялалт өгч байжээ. Долоон удаагийн сонгууль болоход бүгдэд нь МАН-д  итгэл үзүүлсэн. Тиймээс тус аймгийг МАН-ын буюу улаан өнгийн тойрог гэж  ярьдаг. Булган аймгийн УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.

1992 он: МАН

1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.   Сонгуулийн аравдугаар тойрогт МАН/МАХН/-аас нэр дэвшсэн Ж.Болдбаатар 67.1 хувь буюу 18541 хүний санал авч, анхны ардчилсан парламентын гишүүн болж байв.  Мөн Булганы арваннэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн  С.Гүндэнбал олонхийн санал авч парламентын гишүүнээр сонгогдон ажилласан байна.

1996 он: МАН

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Булган аймгийн сонгогчид энэ удаа МАН-ыг багаар нь сонгож гаргажээ.  Тухайлбал, аравдугаар  тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ж.Болдбаатар,  арваннэгдүгээр тойрогт сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ялалт байгуулсан.  1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Багасгасан мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Булганд мөн л хоёр мандаттай сонгууль болсон. Аравдугаар тойргоос Ч.Раднаа, арваннэгдүгээр тойргоос Л.Энэбиш парламентад сонгогдов. Тэдэнтэй бусад намаас Д.Дашпүрэв,  Ч.Лхагважав,  Д.Өлзийсайхан, О.Тарва нар өрсөлдсөн байдаг.  Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.

2004 он: МАН

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан.  Булган аймагт энэ оны сонгууль хоёр мандаттай явагдав. Аравдугаар  тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн  Ч.Раднаа ялалт байгуулсан бол арваннэгдүгээр тойрогт Ц.Цэнгэл олонхийн санал авсан байдаг.  Тэдэнтэй Эх орон ардчилал эвслээс Д.Өлзийсайхан, Б.Цоггэрэл нар өрсөлдсөн билээ. Энэ удаад ч Булганы  сонгогчид МАН-д давамгай ялалт өгсөн юм.  Тэд улаан тойрог гэдгээ баталсаар байв.

2008 он: МАН

Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид  дахин МАН-д итгэл үзүүлсэн. МАН-аас Э.Мөнх-Очир УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  Түүнтэй МАН-аас Ц.Цэнгэл, АН-аас Д.Мөнхсайхан,  Я.Эрхэмбаяр, ИЗНН-аас Д.Өлзийсайхан нар өрсөлдөж байсан билээ.  Тухайн оны сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

2012 он:  МАН

УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв.  Булган аймагт МАН-аас Ё.Отгонбаяр өрсөлдөж, УИХ-д сонгогдов.  Харин АН-аас Д.Түмэнжаргал, МНН Л.Цэвэг-Очир нар өрсөлдсөн юм.

2016 он: МАН

МАН олонхи тойрогт ялалт байгуулав.  Булганчууд ч МАН-д  итгэл үзүүлсэн. Аравдугаар тойрогт МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, АН-аас одоогийн МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нар өрсөлдсөн юм. Харин МАХН-аас Б.Шижирбаатар,  ЭОНЭ-ээс М.Болормаа нар өрсөлдөж,  МАН-ын Ж.Бат-Эрдэнэ  55 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

2020 он:

Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Булганы тойрогт МАН-аас Ж.Бат-Эрдэнэ дахин өрсөлдөж магадгүй.  Түүнчлэн хуульч Б.Гүнбилэгийн нэр яригдаж буй. Харин АН-аас Э.Мөнх-Очир нэг мандат дээр явж магадгүй гэсэн.  Тэрээр саяхан МАН-аас гарч буйгаа мэдэгдсэн байдаг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэлээд ойр ажиллах болсон бөгөөд түүний зөвлөхөөр томилогдоод байгаа билээ. Мөн Н.Түвшинбаяр аваргыг нэр дэвшиж магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд байна.

CRI Монгол радио11 цаг өмнө

Ши Жиньпин, Владимир Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио13 цаг өмнө

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийв

CRI Монгол радио19 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио2 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий2 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр2 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий2 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр3 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент3 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий3 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа