Бидэнтэй нэгд

Нийгэм

Э.Ерөөлт: Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаявал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг

Нийтэлсэн

Аюултай хог хаягдлын асуудлаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны Ус, хөрсний бохирдол, хог хаягдлын менемент хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ерөөлтөөс тодрууллаа.


-Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт ямар нэгэн угаар, хий үнэртэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Энэ чухам юу байсан юм бэ?

-Энэ сарын 12-ны өдөр олон нийтийн нийгмийн сүлжээгээр газ эсвэл угаарын хий үнэртэж байна гэсэн асуудлууд их явсан. Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Экологийн цагдаагийн албатай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтын явцад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт аюултай хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж ахуй нэгж Хог хаягдлын тухай хууль, Эрүүгийн тухай хуулийн тодорхой бүлэг, заалтуудыг зөрчин аюултай хог хаягдлыг бохирын төв магистраль шугамын худагт хаясан болохыг урьдчилан тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тэгэхээр энэ асуудлын уг суурь нь агаарын чанарт нөлөөлсөн аюултай хог хаягдлын тухай асуудал юм.

-Аюултай хог хаягдлыг хаана хаях ёстой байдаг вэ. Энэ асуудлыг ямар хууль, дүрэм журмаар зохицуулдаг вэ?

-Өнгөрсөн 2017 онд шинэчлэн баталсан Хог хаягдлын тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам” нэгдүгээр, “Аюултай хог хаягдлын жагсаалт” хоёрдугаар хавсралтаар зохицуулагддаг. Эдгээр хууль, журмын дагуу бол тухайн аж ахуй нэгж Аюултай хог хаягдлыг эх үүсвэр дээр түр хадгалах эсхүл цуглуулах, тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр тээвэрлэлт хийлгэж, хадгалах, дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид хүлээн өгөх ёстой байсан. Хэрэв зориулалтын бус газар хаясан нь тогтоогдвол Эрүүгийн тухай хуулийн 20.11 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээдэг.

-Аюултай хог хаягдлыг төвлөрсөн шугамд хаясанаар ямар хор хохирол учрах эрсдэлтэй вэ?

-Бохирын шугам нь тодорхой шалтгааны улмаас 100 хувь дүүргэлттэй урсдаггүй. Учир нь хоосон хэсэгт бохироос үүсэх төрөл бүрийн хорт хийнүүд ялгарах зайг үлдээдэг. Гэтэл их хэмжээний шингэн аюултай хог хаягдал нь бохирын шугамыг дүүргэн, бохиртой урвалд орж хорт хий агаарт тархах, цаашлаад хүний эрүүл мэндэд хохирол учруулж, амь насанд ч хүрэх аюултай юм.

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос аюултай хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбоотойгоор ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ. Цаашид хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байгаа вэ?

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулах барих ажлыг 15 аймаг болон Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагаан давааны хогийн цэгт 2020 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон болон Улсын комист хүлээлгэн өгөхөөр хүлээгдэж байгаа нийт есөн аймгийн төвийн барилга байгаа. Цаашдаа эдгээр агуулахуудын ашиглалт, үйл ажиллагааны менежментийг Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн хувийн аж ахуй нэгжтэй хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж байна. Эцэст нь нийслэлд болсон энэ асуудал нь Аюултай хог хаягдлын хууль, дүрэм журмын хэрэгжилт, аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулах нь ямар ач тустай зүйлийг нийт иргэдэд ойлгуулсан сургамжтай үйл явдал боллоо.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлхий3 мин өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 мин өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий5 мин өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио12 цаг өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр23 цаг өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент23 цаг өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий23 цаг өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр23 цаг өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг23 цаг өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Нийгэм23 цаг өмнө

Тестостерон дааврын бууралт эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ

Дэлхий23 цаг өмнө

Мелинда Гэйтс экс нөхөртэйгөө хамтран байгуулсан сангаас $12.5 тэрбумыг салгаж, тусдаа ажиллахаар боллоо

Дэлхий23 цаг өмнө

Эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн Казахстаны сайд асанд шүүхээс 24 жилийн хорих ял оноолоо

Дэлхий23 цаг өмнө

Ираны шүүхээс ял сонссон алдартай кино найруулагч эх орноосоо дүрвэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Эдийн засаг2 өдөр өмнө

Ханги боомтод экспортын шинэ гарц нээлээ

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий3 мин өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 өдөр өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа