Бидэнтэй нэгд

Улс төр

УИХ, ОУПХ-ны хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч байгааг Мартин Чунгонг онцоллоо

Нийтэлсэн

Дэлхийн 180 улс, бүс нутгийн парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 147 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл Луанда хотноо болж байна.

Тус Ассамблейн үеэр зохион байгуулагдаж байгаа Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.10.27) ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан уулзалт хийлээ.

ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг ОУПХ болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ноён Мартин Чунгонгт талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжлав. Мөн ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

ОУПХ болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагаа 2022 оноос шинэ шатанд гарч, парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламент дахь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 08 дугаар сард байгуулсан билээ.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар хүний эрх болон жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг ОУПХ-ны боловсруулсан аргачлалын дагуу ирэх 11 дүгээр сард хийхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна хэмээн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцууллаа.

-Манай парламентын түүхэнд анх удаа хийгдэж буй энэ хоёр төрлийн үнэлгээ нь Улсын Их Хурал, түүний Тамгын газар хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байдлын хувьд “өөрөө өөрийгөө тольдон харж буй” түүхэн үйл явдал мөн. Тиймээс одоогийн нөхцөл байдлаа бодитой үнэлж, цаашид бодлого, үйл ажиллагаагаа сайжруулах, арга замаа шинээр тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын парламент 76 гишүүнтэй. Харин Үндсэн хуульд энэ онд оруулсан өөрчлөлтөөр 2024 оноос 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Энэ түүхэн өөрчлөлтийн өмнөхөн өөрийн үнэлгээ хийгдэж байгаа нь маш чухал ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцоллоо.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, өөрийн үнэлгээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулаад байна. Ажлын хэсэгт УИХ-ын 9 гишүүн ажиллаж байгаа. Үнэлгээний бэлтгэлийг хангах хүрээнд мэдлэг олгох, мэргэшүүлэх сургалт, санал солилцох уулзалтуудыг ОУПХ болон Монгол Улсын ХЭҮК, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан 2023 оны 04, 09 дүгээр сард  зохион байгуулаад байна. Үнэлгээ хийх үйл ажиллагаанд олон улсын зөвлөх болон ОУПХ-ны мэргэжилтнүүд, хүний эрх, жендэрийн үндэсний зөвлөхүүд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана.

Улсын Их Хурал, түүний Тамгын газар энэхүү өөрийн үнэлгээний үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөнд тусгаж, ОУПХ-ны дараагийн ээлжит чуулганы үеэр үр дүнгээ танилцуулах болно гэв.

ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооны хооронд байгуулсан санамж бичиг 2024 онд дуусгавар болох бөгөөд хугацааг сунгах, шинэчлэх боломжийг судална гэлээ.

Тэрбээр, ОУПХ-ноос парламент дахь эмэгтэйчүүдийг хүйсээр алагчлах үзэл, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамтын талаар Ази тивийн хэд хэд улс орнуудыг хамарсан судалгааг эхлүүлсэн бөгөөд уг судалгаанд Монгол Улсын Их Хурлыг идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд ноён Мартин Чунгонг Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газартай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа бодитой үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа дахин илэрхийлж, хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээ нь Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй, дэлхийн бусад улс орнуудын парламентад сайн туршлага болно гэдэгт итгэл төгс байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

CRI Монгол радио12 цаг өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр23 цаг өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент23 цаг өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий23 цаг өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр23 цаг өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг23 цаг өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Нийгэм23 цаг өмнө

Тестостерон дааврын бууралт эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ

Дэлхий23 цаг өмнө

Мелинда Гэйтс экс нөхөртэйгөө хамтран байгуулсан сангаас $12.5 тэрбумыг салгаж, тусдаа ажиллахаар боллоо

Дэлхий23 цаг өмнө

Эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн Казахстаны сайд асанд шүүхээс 24 жилийн хорих ял оноолоо

Дэлхий23 цаг өмнө

Ираны шүүхээс ял сонссон алдартай кино найруулагч эх орноосоо дүрвэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Эдийн засаг2 өдөр өмнө

Ханги боомтод экспортын шинэ гарц нээлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Америкийн жүжигчин Стив Бушемиг Нью-Йорк хотод алхаж явахад нь үл таних этгээд халджээ.

Дэлхий2 өдөр өмнө

Байгаль нуурт 6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дэлхий2 өдөр өмнө

АНУ-ын зэвсэг Газын зурваст энгийн иргэдийн ҮХЛИЙН ШАЛТГААН болж байна гэв

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий2 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 өдөр өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ