Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Оюунцэцэг: Шүдний эмнэлэгт өвдөж биш, сэргийлэхийн тулд ирэх ёстой

Нийтэлсэн

“Этернити дэнт” шүдний эмнэлгийн захирал, шүдний эмч Оюунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 1984 онд АУДэС-ийг онц дүнтэй төгсөж, алс хөдөөгийн УБТЗ-ын (Дорнод аймгийн Баянтүмэн тасаг руу эмчийн тангаргаа өвөрлөн очиж байсан цаг саяхан. Гэвч цаг хугацаа амархан юм даа, эмнэлгийн даргаас эхлээд бусад эмч нарыг эзгүйд орлож хийсээр явтал нэг л мэдэхэд долоон жилийг ардаа үдсэн байв. Ингэж амьдралынхаа эхний бөгөөд шинэхэн он жилүүдийг хөдөө нутагт өнгөрөөсөн эл эмч эдүгээ оюун мэдлэг зузаан, арвин их туршлагатай эмч болжээ. Магадгүй энэ нь амьдралын их сургууль болсон болов уу. Миний л хийх ёстой ажил гэсэн хоёргүй сэтгэлээр ажиллаж, эмнэлгээ орос дарга нарынхаа магтаал сайшаалд умбатал өөд нь татжээ. Удалгүй ийм л итгэл даасан эмч хийж бүтээх эрмэлзлэл дүүрэн Төмөр замын эмнэлэгт нэр хүндтэйгээр ирж ажиллаж байв.


-Хүний гоо сайхан болон тэр дундаа дотор эрхтэнд хамааралтай шүдний эмч болох таны хүүхэд насны мөрөөдөл байсан гэдэг. Мөрөөдлөө биелүүлсэн хувь тохиол, он жилүүдээ эргэн дурсвал сайхан даа?

-Тийм ээ, аливаа хүн мөрөөдлөө биелүүлээд сэтгэлээ дэвсэж, зүрхээ шингээж ажиллана гэдэг хамгийн сайхан. Миний хувьд 10-н жилийн сургуульд байхаасаа л шүдний эмч болохыг хүсч одоогийнхоор ЭЕШ-аа өгөөд л шууд шүдний эмчийн ангийг сонгож байлаа. Өөртөө итгэлтэйгээр ангийнхандаа сургуулиа төгсөөд хоёр давхар эмнэлэгтэй болоод нэг давхартаа шүдээ үзээд, хоёр давхартаа амьдарна гэж ярьдаг байсан. Энэ тухай хожмоо ангийнхан маань 2014 онд 30-н жилийнхээ уулзалтын үеэр ярьцгааж  билээ. Гэвч Төмөр замын эмнэлэг хангамж сайтай, байр орон сууц, цалин хөлс харьцангүй өндөр учраас энэ байдал нөлөөлж ангийнхан дундаасаа хамгийн сүүлд хувийн эмнэлэгтэй болсон байх. Мөн анх хуваарилагдаж очсон Дорнод аймаг маань оросууд ихтэй,  үйлдвэр комбинат олонтой аймаг байсан. Энэ бүхнээс улбаатай амьдралын тал дээр санаа зовох зүйл бага байсантай холбоотой.  Гэвч эргээд бодоход хувьд гарахаа хойшлуулсан нь маш их цаг хугацаа алдсан байдаг юм.

-Хотын унаган охины анхны ажлын гараа алс зайдуу хөдөө нутаг байсан. Энэ хугацаанд тухайн эмнэлгийг орчин үеийн тохижилттой, цэмцгэр ганган болгож аймгийн удирдлагуудаас өндөр үнэлгээ авч байсан гэдэг?

-1984-1991 онд Дорнод аймгийн Баянтүмэн тасгийн эмнэлгийн даргаар томилогдож, 28 ажилчинтай, 50 ортой больницыг хүлээж авч  байлаа. Дарга гээд суугаад байхгүй, хүүхдийн эмч дуудлаганд явсан үед хүүхдээ үзнэ, дотрын эмчийг амарсан үед өвчтөнөө үзнэ гээд оролцохгүй, хийхгүй ажил гэж үгүй. Дөрвөн сувилагчийн хоёр нь жирэмсний амралтаа аваад явчихна. Аймгийн  Эрүүлэхийг хамгаалах  газраар түр сувилагч бэлдэх арга юу байна, манайд туслаач гээд явж байтал  араас нь бага эмч дутагдалтай болно. Энэ мэтээр хотоос очсон хүний нүдээр эмнэлгийн орчин яавч шаардлага хангахгүй байна гэдгийг олон талаас нь олж харсан. Юуны түрүүнд өвчтөнүүдээ хүндэлж цэвэрхэн хувцастай байлгахын тулд ажилчдын хувцсыг солихоос эхлээд өөрчилж сайжруулах ажилдаа ханцуй шамлан орсон доо. Намар эмнэлгийн их засварыг 28 эмэгтэй ажилчид өөрсдөө л хийнэ. Энэ их идэвх санаачилга, бид бүгдийн хамтын хүчээр эмнэлэг хоёр гурван жилийн дотор маш гоё болсон. Төмөр зам хагас цэргийн зохион байгуулалтай, байнгын шалгалтай. Хотоос шалгалтаар очсон эмэгтэйчүүд, хүүхэд дотор шүдний зөвлөх орос эмч нарын баг  манай эмнэлгийн тав тух, таатай сайхан орчныг шагшин магтацгааж байлаа. Бүр орос дарга хурал дээр та нар 20 гаруйхан настай эмэгтэйгээс дор байна, эмнэлгийн дарга маш их ажил хийсэн учраас цалингийн 100 хувиар шагналаа гэж урамшуулж билээ. Энэ мэтээр хөдөөгийн эмнэлэг намайг олон зүйлд сургасан. Мөн манай эмнэлэг Борзя, Чита мужийн төмөр замын эмнэлэгтэй шефийн холбоотой байсан. Тэнд очиж туршлага судална гээд ар гэр, үр хүүхдээ умартан ажиллаж байтал нэг л мэдэхэд  зургаан жил болчихсон хот руугаа буцах гэж яараад л. Гэтэл дарга нар  чамайг хотод очиход ажил, орон байр бэлэн гээд  хойшлуулаад байсан.

-Тэгээд хэдийд ирэв. Ажлаа гартаа оруулчихсан бөөн туршлага эмч шижигнэтэл ажилласан байх даа?

-Намайг ирэх сургаар л шугаман замд эмнэлгийн дарга байсан, маш өндөр шаардлагатай хүн ирж байгаа, өрөөндөө сайн цэвэрлэгээ хийгээрэй гээд л хирдээ сүрдэж байсан гэдэг. Бүр  бүдүүн бор авгай  байгаа гэж бодож байтал  дөнгөж 30 шүргэж байгаа залуухан цав цагаан, нээх гоё халадтай бүсгүй ирэхээр нь  гайхсан гэж дараа нь ярьцгааж билээ. Төмөр замын шүдний кабинет маш их ачаалалтай, амбулоторийн хамаг ажлыг нуруун дээрээ үүрдэг байсан. Өдөртөө 50, 60 хүн үздэг гээч. Эмнэлгийн хаалгаар л орсон бол өчүүхэн ч чөлөөгүй байсаар ажил тарах болдог байлаа. Мэргэжлээ дээшлүүлэхээр 2005-2011 онд гадагшаа явж ажилласан. Энэ үедээ онлайнаар сурч бага ч гэсэн юм сурч ирээд хувийн эмнэлгээ байгуулсан. Норовпил багш маань бидэнд шүдний эмч хөдөө очоод  мэргэжлээрээ ажилладаггүй юм аа, бүхий л ажлыг хийдэг юм, гэхдээ мэргэжлээ битгий орхиорой, цаг нь болохоор мэргэжил чинь үнэд орох үе ирнэ шүү гэж их алсын хараатай хэлж байсан нь үнэхээр орой руу орж билээ.

-Анхны үзлэгийн тухайд. Дөнгөж оюутны ширээнээс гарсан эмчид мэдэхгүй, чадахгүй зүйл бишгүй л тохиолдож байсан даа. Энэ үеэ эргэн санавал?

-Хөдөө очсон анхны өдрөө төвөөсөө 60 км-ийн зайтай 45 хоногтой хүүхдийн дуудлаганд явлаа. Бидэнд хэдийгээр бүх мэргэжил ордог ч гэлээ гуравдугаар курсээсээ шүдээ голлодог юм. Гэсэн ч нэгэнт эмчийн тангараг өргөсөн учраас би зөвхөн шүдээ үзнэ гэж  хэлэх эрх байхгүй шүү дээ. Гэвч 4 дүгээр курсын оюутан байхдаа хүүгээ төрүүлсэн болохоор бүлээрч байна уу, үгүй юу гэж духан дээр нь уруулаа хүргэж үзээд сурчихсан байсан. Тэр минь санаанд ороод аав ээжийг нь хараагүй байхад нөгөө хүүхдийн духанд уруулаа наатал бүлээн байна, тэгэхээр нь халуунтай юм чинь хатгаатай ч байж магадгүй гээд эмнэлэгтээ аваад ирсэн. Ирээд хүүхдийнхээ эмч рүүгээ яриад эмчилгээ бичихэд хажууд  олон жилийн туршлагатай сувилагч байсан нь  их тус болсон шүү. Түүний хүүхдийн эмчтэйгээ ярьж байгаа эмчилгээг бүгдийг нь сонсч  биччихээд хатгаа байж магадгүй гэсэн онош тавьчихлаа. Гэтэл маргааш өглөө нь ажилдаа иртэл чиний авчирсан хүүхэд хоёр талын уушгиндаа битүү хатгаатай хүүхдийн эмч хоносон гэхэд нь ямар азаар авчрав гээд  өөртөө баярлаж билээ.

-Шүд амны хөндийн чухал эрхтэн. Шүдээ өвчлөл, цооролтоос урьдчилан сэргийлж, хайрлаж хамгаалж байх тал дээр та харамгүй үнэт зөвлөгөөнүүдийг өгдөг. Энэ бүхний үр дүн өдрөөс өдөрт гарсаар байгаа нь дамжиггүй?   

– Амны хөндийн үрэвсэл,хувийн ариун цэвэр, тухайн хүний соёлтой салшгүй холбоотой. Тийм учраас нэг хүнд ч болов амаа яаж арчлахав,яаж амаа цэвэр байлгахав, шүдээ яаж алдахгүй байх вэ гэдэг тал дээр цаг үргэлж зөвлөдөг.10 хүн тутмын гурав нь ойлгодог байх аа. Хөдөө ажиллаж байхад дээд боловсрол эзэмшсэн  сэхээтэн гээд лекцэн дээр яриа хийх боллоо. Гэтэл энэ үед үхэл амаар ордог гэж хэлж байсныг минь 20, 30 жилийн дараа чиний хэлсэн ёстой үнэн шүү гэж хэлж билээ. Яагаад гэвэл аман дотор нэг цоорхой шүд байхад л тэр хөндийд хоол ороод эвгүй үнэр орж ялзралт явагдаад шүлс хоолтойгоо залгигдаад байнга хоолойны ангина, амьсгалын замын үрэвсэлтэй ханиад амархан хүрээд байдаг юм. Ангина ихэнх тохиолдолд үе мөч, зүрх рүү ордог. Сүүлийн үед биеийн аль нэг хэсэгт идээт үрэвсэл яваад идээнээс нь дээж аваад үзэхэд ихэвчлэн амны хөндийн өвчин үүсгэгч микробоос үүссэн байдаг. Тийм учраас амны хөндий маш чухал хэсэг юм. Хоёрдугаарт манайхан шүд их авахуулдаг. Авахуулах тусам зажлах үйл ажиллагаа багасаад ирэхээр хоолны шингэц мөн алдагдана гэсэн үг. Үүдэн шүдээрээ тасдаад том араануудаараа буталж залгидаг байтал манайхан маш хурдан зажлаад залгидаг. Эндээс л ходоодны өвчлөлүүд үүсч байгаа. Залуу байхад яаруу сандруу дутуу залгиад, нас ахиад ирэхээр шүүрэл багасаад түүнийгээ боловсруулж чадахаа болиод эхэлдэг. Ингээд бодохоор шүд хүний бүх эрхтэнд нөлөөлж байгаа биз.  Ам чинь эрүүл байвал чи эрүүл байна гэж хэлэх дуртай. Наад зах нь амьсгалын замын халдварт өвчинд өртөх нь бага, хоолны үлдэгдэл аман дотор нь үлдэхгүй, зажлах процесоо алдахгүй, хоолоо сайхан боловсруулаад явна гэсэн үг. Дээр нь бүтэн шүдтэй хүний үзэмж нь хүртэл өөр шүү дээ. Шүдний эмнэлэгт заавал өвдөж биш, шалгуулж урьдчилан сэргийлэхийн тулд ирэх хэрэгтэй. Цэвэрлэгээ хийлгээд, урьдчилан сэргийлээд яваад байвал тэр болгон шүдний өвчинд өртөхгүй. Нэг цоорсон шүд нь бусаддаа халдварлаад эндээс эрүүл мэндээ алдаж байна гэсэн үг.  Шүд цоорсны хэрээр төлбөр өндөр гарах нь ойлгомжтой.

-Гэвч авууштай нь өнөөдөр манайд шүдний эмнэлэг олширсон. Нэг үеэ бодвол хүмүүс ч шүдэндээ анхаардаг болсон нь анзаарагддаг. Гэвч үнэ тариф өндөр байдаг нь тэр болгон хүмүүс хандаж чадахгүй байж болох юм?

-Манай шүдний эмч нар зах зээлийн эхэн үеэр л харьцангүй сайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэйгээр хувьд гарсан. Энэ бол том боломж, алхам. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ багаас нь, тодруулбал, гурван настайгаас нь шүдийг нь үзүүлээд хэвшчих  хэрэгтэй. Гэтэл хүүхдээ дагуулж ирчихээд өөрсдөө  шүдээ үзүүлэхээс айдаг гээд яриад байдаг. Энэ буруу. Шүдэнд нь түрхлэг түрхүүлээд, хүүхдээ шүдний эмчээс айхгүй сургана гэдэг эцэг эхчүүдийн гавьяа. Аль ч улс оронд шүдийг даатгалаар үзэх нь ховор. Тиймийн тулд хувь хүн эрүүл мэнд, эдийн засаг талаасаа шүдээ эртнээс арчилж тордоод шүдний эмч нартай ойр байх ёстой. Шүдний эмчээс айж зугатаах тусмаа шүдгүй болно. Нөгөө талаас нэг дутагдалтай зүйл шүд цоорсноос хойш өвдтөлөө хамгийн багадаа жил гаруй болдог. Шүд нь цоороод, хэлэнд нь тэмтрэгдээд эсвэл халуун хүйтэн зүйл мэдрээд эндээсээ мэдрэлийн судас руугаа ороод шөнө орой өвдөөд тэвчихийн аргагүй болоод хүндэрсэн хойноо шүдний эмчид ханддаг. Тийм учраас бүх  шүдээ сайхан эрүүл болгуулаад зургаан сар тутамд шалгуулаад явах нь зүйтэй. Амны хөндий дотор шүд, буйл зэрэг олон эрхтэн байна. Шүдний завсрыг сойзоор угаагаад хэзээ ч бүтэн цэвэрлэгдэхгүй. Тийм учраас шүдний утсаар шүднийхээ завсруудыг цэвэрлэнэ. Тэгэхгүй бол хоёр шүдний завсар мах хоол үлдэж тэндээ илжирсээр байгаад шүдээ цоолдог. Эсвэл буйл нь үрэвсэж цус гараад амнаас үнэр гардаг учраас буйл мөн эрүүл байх ёстой. Манайхан амны хөндийн өвчлөлийг шүдээр л төсөөлдөг. Гэтэл шүд хэдий бүтэн ч амны хөндийн асуудал байдаг. Хэлээ хусахгүй бол амнаас үнэр гарна. Дээр нь буйл үрэвсээд байвал мөн их үнэртэй болно. Тийм учраас шүдээ гэр бүлээрээ байнга шалгуулж байх хэрэгтэй.  Шалгуулж байгаа шүд хэзээ ч хүндрэхгүй, өвдөөгүй шүдийг авахуулах шаардлагагүй.

-Тухайлбал, танай эмнэлэг ямар улсын багаж хэрэгслээр иргэддээ үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манай эмнэлгийн хувд Америк, Германы бүтээгдэхүүн хэрэглэдэг,төлбөрийн хувьд дундаж үнэтэй. Өөрөөр хэлбэл, монголчуудынхаа орчин нөхцөл, боломж бололцоонд нь тохируулж байгаа. Яваандаа шүдний үнэ маш өндөр болно. Манайхан гадагшаа явахаасаа өмнө шүдээ  эмчлүүлье гэсээр ирдэг. Яагаад гэвэл гадаадад  маш өндөр үнэтэй. Тэр эмч нар өөрсдийгөө үнэлж байна, гэтэл манайд үгүй. Шүд өөрөө яс учраас кальци фотор дутагдахаар, шүдийг буруу угааж цэвэрлэхээр  цоордог. 1984 оноос тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж байна. Нэг ч гэсэн хүний ам эрүүл байгаасай, нэг ч гэсэн хүүхдийн шүд цоорохгүй байгаасай гэж чадлаараа зөвлөчих юмсан гэсэн зорилго чин хүсэл надад бий. Харин коронагийн үед хүмүүс шүдэндээ анхаарах цаг гарлаа гэж  бидэнд их хандсан. Бид  энэ үеэр нэг өдөр ч амраагүй. Нас минь тэтгэвэрт гарсан ч мэргэжил маань тэтгэвэрт гарахгүй мэргэжил юм байна гэж бодоод л ажиллаж байна даа.

-Орж ирэхэд үйлчлүүлэгчэд сэтгэл ханамжтай байхуйц тав тухтай, маш гоё тохижилттой жишиг гэмээр эмнэлэг санагдлаа. Энэ таны нөгөө л санаачлах чадвар давуу хөгжсөний нотолгоо шүү дээ?

-2011 онд гаднаас иртэл хүү маань та одоо дөрөв, тавхан жилийн дараа тэтгэвэртээ гарна, улсын байгууллагад ажиллах хэрэггүй, зүгээр л өөрийн тааваар ажил гэж зөвлөснөөр хувийн эмнэлгээ байгуулж байлаа. Бусдын төлөө сурч мэдсэн зүйлээ улам зориулаад явъя гэж бодож байна. Хүү маань оюутан байхад, охин маань хөдөө ажиллаж байхад  төрсөн болохоор байнга л  ажил гээд гэртээ хүүхдүүдтэйгээ байх завгүй байсан гэдгийг тэд маань багаасаа мэдэрч өссөн. Энэ бүгдийгээ бодоод  хүү маань цагт баригдахгүй ажиллахыг зөвлөсөн болов уу.

Хүүгээ чи төмөр замчин болно, охиноо шүдний эмч бол гээд тэднийхээ өмнөөс аль хэдийн мэргэжлийг нь сонгочихсон. Гэвч  хүү маань ээжийнхээ үгэнд ороод төмөр замын коллеж төгсөөд, Тээвэр зуучийн компанид ажиллаж байгаад сүүлдээ хувийн компанитай болсон. Хоногийн 24 цаг багадчихсан л гүйж явдаг шүү дээ. Тээвэр зуучийн компани, дээр нь Хэнтий аймагт охин компани нь  газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бизнесийн ажил нь амжилтай яваа. Охиноо АУДС-ийн шүдний ангийн хоёрдугаар курсийг нь төгсгөөд Америк руу аваад явсан юм. Гэтэл тэнд очоод шүдний эмчээр олон жил сурах юм байна, тэгээд ч би шүдний эмч болох дуртай биш, та л мэдээ орсон цагаас  минь заавал шүдний эмч бол гэсээр ямар ч сонголт хийх боломж олгоогүй. Би дуртай, дургүй АУДС-д орсон. Төгссөн ч мэргэжлээр ажиллахгүй гэхэд нь алдаатай зүйл хийсэндээ нэг хэсэгтээ хямарсан. Одоо Америкт ажил хийгээд 20 гаруй жил амьдарч байна.

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлхий13 цаг өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр13 цаг өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм13 цаг өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий13 цаг өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий13 цаг өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий13 цаг өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр1 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент1 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий1 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр1 өдөр өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг1 өдөр өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Нийгэм1 өдөр өмнө

Тестостерон дааврын бууралт эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ

Дэлхий1 өдөр өмнө

Мелинда Гэйтс экс нөхөртэйгөө хамтран байгуулсан сангаас $12.5 тэрбумыг салгаж, тусдаа ажиллахаар боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн Казахстаны сайд асанд шүүхээс 24 жилийн хорих ял оноолоо

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий13 цаг өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа