Бидэнтэй нэгд

Улс төр

САЛААВЧ ба САНАЛ!

Нийтэлсэн

Долоогчид нь эзнээ хорлодог, түүнээс дайсан нь алах нь ховор гэлцдэг. Магад, өнөөдрийн үйл явдал, өндөрлөгт гарсан хүмүүсийн үг-үйдлээс харахад үнэн ч байж мэднэ.  Нэгэн тэнэг сармагчингийн тухай үлгэр байдаг даа. Унтаж байгаа эзэн дээр нь ялаа суухад модоор толгой руу нь цохиод алдчихдаг. Үүнтэй адилхан Ерөнхийлөгчид үнэнчээ харуулах гэсэн цагдаагийн даргын үйлдэл Ерөнхийлөгчийн нэрийг баастахад хүргэв.

Улс орон бүрийн Төрийн тэргүүн болгон он солигдох мөчид ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлдэг. Энэхүү уламжлалын дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  олон нийтэд хандан мэндчилгээ дэвшүүлэх үеэр зарим иргэд салаавч гарган эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ нь ардчилсан гэгддэг улс оронд байдаг л хэвийн үзэгдэл. Тэр тусмаа Монгол Улсын Үндсэн хуульд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болохыг заачихсан.  Тэгтэл  үүнд Ерөнхийлөгчийн өмнөөс цагдаагийн дарга ихэд гомджээ. Тиймээс олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчийн дүрс рүү салаавч гаргасан иргэдийг олж мөшгөөд Төрийн тэргүүнээ гутаан доромжиллоо хэмээн Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч. Атал Зөрчлийн тухай хуульд нь салаавч гаргах нь гутаан доромжилсон үйлдэлд тооцогдоно гэсэн үг өгүүлбэр байхгүй. Хуульд заагаагүй үндэслэлээр иргэдээ ийнхүү дарамталсан ЦЕГ-ын дарга уг нь огцрох ёстой, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсдэг хуулийн засаглалтай улсад бол шүү дээ.  Мэдээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өргөдөл гомдлоо өөрөө цагдаад өгөөгүй нь нэн ойлгомжтой. Өмнөөс нь гомдсон хүмүүсийн тухайд ялаа суулаа гээд эзнээ цохиод алдчихдаг сармагчин лугаа үйлдэл гаргасан байна.

-Нэг-

2024 он монголчуудын хувьд нэн хариуцлагатай, нэн чухал жил байх юм. Учир нь, ирэх зургадугаар сард болох бүх ардчилсан чөлөөт сонгуульдаа иргэд хэр оролцохоос мөн хэр мэргэн сонголт хийхээс ирээдүйн дөрвөн жилийн өнгийг тодорхойлно. Товчхондоо энэ жил юу тарина, түүнийгээ ирэх он жилүүдэд хурааж авна гэсэн үг. Үзэл бодол үнэт зүйлээ мөнгөөр арилжвал авлига, хулгай луйвар хурааж авна. Асуудлын мөн чанар нь үүндээ бий, түүнээс буруу сонголт хийчхээд дараа нь жүжигчин Амараа шиг би юу хийчих вэ гээд шүдэнз зураад зогсож байж болохгүй.

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль удахгүй, тавхан сарын дараа болно.Энэ удаагийн парламентын сонгууль өмнөх найман удаагийн сонгуулиас ялгарах хэд хэдэн онцлох зүйлтэй.

Нэгд, монголчууд нийтдээ 126 хүнийг сонгоно. Үүний 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвшинэ.  Хоёрт, 78 хүнийг бүсчилсэн том тойргоос сонгоно. Бүсчилсэн том тойргийн нэг сул тал нь зурагтаар байнга гардаг, эсвэл сошиалаар лайв хийдэг, мөн мөнгө тараадаг улстөрчдөд сонгогдох магадлал өндөр. Өнөөгийн парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүнийг зургаа дахь удаагаа сонгогдсон Н.Энхболд тэргүүлж байна. Араас нь Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Х.Баделхан жагсана.

Өнгөрсөн найман удаагийн монголчуудын хийсэн сонголтоос харахад танихгүй бурханаас илүү таньдаг чөтгөрөө дугуйлсаар ирсэн, онолын хувьлд болоод практикийн хувьд дугуйлах магадлалтай.

Тиймээс өнөөдрийн амьдралаа өөрчилмөөр байвал ядаж намуудын мөрийн хөтөлбөр, амлалт, бодлогыг унш. Хувь хүний ёс зүй, ёс суртахуун, хандлага, харизмыг нь харж, мэдэх сонгогчийн наад захын боловсрол, мэдээлэлтэй болох хэрэгтэй. Алийн болгон хар масс, харанхуй улныхан байх билээ.

Гуравт, улстөрийн намууд хэнийг жагсаалтад багтаах нь зөвхөн  улс төрийн намуудын болон улстөрчдийн асуудал биш, сонгогч бидэнд ч хамаатай. Монголд албан тушаалын “нөж” атгаж төрсөн гэмээр, ээлж халаагүй дарга, сайд хийж ирсэн улстөрч цөөнгүй. Тэглээ гээд тэд эдийн засгаасаа хулгайлсан уу гэхээс эх орноо хөгжүүлсэнгүй. Эхнээсээ заримынх нь хулгайлсан, луйвардсан нь ил цагаан болж байна.  Тэдний хулгай хийхэд бидний саналаа худалдсан ч нөлөөлсөн. Сонгогчдын хувьд тарьснаа хурааж, хүртэх ёстойгоо хүртэж яваа. Гэвчиг хожим зурагтныхаа өмнө, хэн нэгний дүрс рүү дунд хуруу гаргахгүйн тулд сонгуульдаа идэвхтэй оролцох, саналаа өгөхөөс өөр аргагүй.

-Хоёр-

1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Монголд парламентын сонгууль найман удаа, Ерөнхийлөгчийн сонгууль мөн найман удаа, ИТХ-ын сонгууль  долоон удаа явагдсан. Атал сонгогчдын ирц анхны чөлөөт сонгууль явагдсан 1992 онтой харьцуулахад 2020 онд 21.96 хувиар буурчээ.  Нэн ялангуяа 18-35 насны залуусын гуравны нэг нь саналаа өгдөггүй бол эсрэгээрээ 55-аас дээш насны сонгогчдын ирц 80-95 хувьтай гардаг аж. Тэгэхээр өөрсдөө саналаа өгөхгүй байж өвөө эмээгийнхээ сонгосон сонголт руу салаавч гаргаад яалтайв. Нэг ийм онигоо бий, хэзээ ч сугалаа худалдаж аваагүй хэрнээ сугалаанд хожуулаад өг гэж бурханаас байнга гуйдаг нөхөр байж л дээ. Бурхан түүнд ядаж ганц удаа сугалаа худалдаад авчихаач дээ гэсэн гэдэг.

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль явагдсан 2020 оны байдлаар монголчуудын 27.8 хувь буюу 903 мянган хүн ядуу гэсэн ангилалд багтаж байна гэх судалгаа бий. Үүн дээр дөрөөлж иргэдийн саналыг худалдаж авах явдал цөөнгүй гарсан.

Жишээ нь, 2020 оны парламентын сонгуулиар зарим тойрог дээр нэг сонгогчид өгсөн бэлэн мөнгөний хэмжээ 300 мянган төгрөгт хүрсэн гэх “тамхины цэг”-ийн яриа оргүй хоосон цуурхал бас биш.  2020 онд Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нар БГД-т мөнгө тарааж байгаад бичлэгтэйгээ баригдсан. Энэ мэтчилэн сонгууль болгоноор мөнгө тараалаа, царцаа нүүлгэлээ гэх гомдол зураг хөрөг, баримт нотолгоотойгоо СЕХ-нд хэдэн арваараа ирдэг ч хэн ч хариуцлага хүлээлгэдэггүй, бас хэн ч хариуцлага хүлээгээгүй ирсэн. Сонгуулиар мөнгө тараасан гэж шоронд ордоггүй юм аа гэхнээ гишүүнээсээ эргүүлэн татагдсан улстөрч Монголд байна уу, байхгүй.

Сонгогчдын саналыг худалдаж авсан улстөрчид шархаа нөхөж авлига, хулгай хийнэ. Авлига хулгай хийсэн мөнгөөрөө ахиад сонгогчдыг худалдаж авна. Энэ чөтгөрийн тойргоос гармаар байвал салаавч гаргах биш саналаа зөв өгөх юм шүү дээ.

Эх сурвалж: news.mn

CRI Монгол радио12 цаг өмнө

Ши Жиньпин, Владимир Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио15 цаг өмнө

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийв

CRI Монгол радио21 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио2 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий2 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр2 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий2 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр3 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент3 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий3 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа