Бидэнтэй нэгд

Улс төр

Гишүүнээс хасах асуудлыг намын их хурал шийдэхгүй

Нийтэлсэн

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хуулиар юуг зохицуулж өгсөн талаар “Хуулийн толь” булан онцоллоо. 


2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа энэ хуулиар 2023 оны долдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлсэн намуудыг дахиж бүртгэхгүй. Гэрчилгээ, тамга тэмдэг нь хэвээр байна. Гэхдээ 2024 оны сонгуулийн дараа зургаан сарын дотор  намын дүрэм, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн өөрчилж, тэрхүү өөрчлөлтөө нэг сарын дотор Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гол асуудал нь намын төлөөллийн төв байгууллага, намын их хурал, их хурлын чөлөөт цагт хуралддаг төлөөллийн байгууллагуудыг бүртгүүлэхэд тавигдах шаардлагууд өөрчлөгдөж байгаа ажээ.

 

Намын их хурлыг зохион байгуулахад нууцаар санал хураана

Хэрэв тухайн намын дүрэмд  илээр санал хураана гэж байгаа бол хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага үүсэж байна. Учир нь уг хуулиар намын дотоод ардчиллыг чухалд тооцсон байна. Иймд намын төлөөллийн байгууллагад хэн байх вэ, УИХ-д хэн нэр дэвших вэ гэдгийг нууцаар санал хураахаар хуулийн өөрчлөлт оржээ.

 

Гишүүдийн оролцоог хангахыг шаардана

Намын бүртгэлийн асуудал байсхийгээд УДШ-ээс буцдаг, түүнийг дагасан гомдол, шүүмжлэл гардаг. Тэгвэл шалтгаан нь тухайн нам дүрмээ өөрчлөхдөө гишүүдийнхээ олонхиор шийдүүлээгүй. Дүрэмдээ өөрчлөлт оруулдаг байгууллага нь 3-4-хөн гишүүнтэй. Улсын хэмжээнд бодлого гаргах гэж байгаа намын дүрмийг 3-4 хүн өөрчлөөд сууж байж болохгүй тул бүртгэлийн шаардлага хангаагүй гэх өгсөн материал нь буцдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаа олонхиор шийдээгүй учраас тухайн намын бүртгэлийг буцаах үндэслэл болдог ажээ. Жишээ нь, тухайн намын дүрэмд өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага 100 гишүүнтэй байлаа гэхэд 100 гишүүнээ бүгдийг оролцуулахгүй ч хурлаа яаж хийх вэ гэдгээ дүрэмдээ тодорхой оруулж өгнө.

Түүний олонх нь ирсэн үү, хэд нь ирсэн бэ, хэд нь ирж байж хурал баталгаажих вэ гэдгээ дүрэмдээ тодорхой болгох ёстой гэсэн үг юм. Мөн хүйсийн төлөөллийн асуудлыг тусгах ёстой. Намын төв байгууллагыг байгуулахад, тэндээс нэр дэвшигчийн хүйсийн төлөөлөл 30 хувь байх заалт хуульд бий.

 

Ямар тохиолдолд намын гишүүнээс хасаж, хариуцлага тооцох  вэ?

Ямар тохиолдолд намын гишүүнд сахилгын шийтгэл ногдуулах вэ. Яаж хасах вэ, хэрхэн түдгэлзүүлэх вэ гэдгийг намын дүрэмд тодорхой зааж өгөх ёстой. Ямар зөрчил гаргавал намын гишүүнээс хасах вэ гэдэг нь тодорхойгүй. Хуульд намын дүрмийг санаатай зөрчвөл, эсвэл намын үнэт зүйлд харш үйлдэл хийвэл намаас хөөнө гэж ерөнхий оруулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, зарим намын дүрэмд энэ нь тодорхой бус байдаг. Тухайн намын үнэт зүйл юу болохыг хуулиар тодорхой зааж өгөх ёстой. Байсан ч тэр нь тодорхойгүй бол үүнийгээ их хурлаараа хэлэлцэж өөрчлөх ёстой. Намын дотоод зохион байгуулалт дээр намын хяналтын байгууллага гэж байх ёстой. Намын хяналтын байгууллага нь намд  маргаан үүсвэл түүнийг шийдвэрлэх эрх үүрэг бүхий бүтэц байна. Хэрэв нэгэнт байгуулагдсан намууд ийм байгууллага байхгүй байгаа бол шинээр байгуулна. Энэ байгууллага нь намын дүрэмд хяналт тавина, намын дотоод маргааныг шийдвэрлэнэ. Намын гишүүнээс хасах асуудлыг шийднэ. Тэгэхээр намын гишүүнээс хасах асуудлыг намын их хурал шийдэхгүй, төлөөллийн төв байгууллага ч шийдэхгүй, зөвхөн  хяналтын байгууллага шийднэ гэж хуульчилжээ.

Энтертайнмент12 цаг өмнө

Монголын Дээд лиг Vortex 20S загварын бөмбөгөөр тоглоно

Энтертайнмент12 цаг өмнө

Жастин Бибер уйлж буй зургаа нийтэлжээ

Нийгэм12 цаг өмнө

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг VI сард нээнэ

Засгийн газар12 цаг өмнө

Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”

Дэлхий12 цаг өмнө

Европын парламентын сонгууль: Хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Дэлхий12 цаг өмнө

Илон Маск жолоочгүй автомашины туршилтыг зөвшөөрүүлэхээр Хятадад иржээ

Дэлхий12 цаг өмнө

Казахстан улс Зөвлөлтийн үеийн хуучин байлдааны онгоцнуудаа АНУ-д заржээ

CRI Монгол радио3 өдөр өмнө

Богино хэмжээний видео бичлэгийн үндэсний бааз нээгдэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятадын ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлын гүйцэтгэх үүрэг

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Хятадын киноны улирал” дэлгэцийн арга хэмжээ Сербид эхэллээ

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн” гэх нь буруу ойлголт юм

Дэлхий4 өдөр өмнө

76 золбин муур хөнөөсөн эрд ХОРИХ ЯЛ оноожээ

Дэлхий4 өдөр өмнө

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдыг баривчилж, хөрөнгийг нь хураав

Энтертайнмент4 өдөр өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Энтертайнмент4 өдөр өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий2 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий2 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий3 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент4 долоо хоног өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө

Энтертайнмент3 сар өмнө

Х.Энх-Амар мэргэжлийн боксын эхний тулаандаа хүнд цохилтоор ялалт авлаа