Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Б.Гүнтэвчимэг: Замаа дуусгаад бариандаа орно гэдэг үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж

Нийтэлсэн

Ази тивийн аварга, Спортын мастер, өмгөөлөгч  Б.Гүнтэвчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Ази Номхон далайн орны мастеруудын их наадамд 10.000 метрийн гүйлтэд I байр, 24 цагийн УАШТ-нд 165 км 297 метр гүйж мөнгөн медаль хүртсэн, мөн 2006, 2007 оны шилдэг оюутан, 2022 оны шилдэг өмгөөлөгч, шилдэг спортлог өмгөөлөгчөөр шалгарсан амжилтын эзэн юм.


-Ярилцлагаа таны өмгөөлөгч болсон түүхээс эхэлбэл ямар вэ?

-Миний бие Увс аймгийн Өндөрхангай сумд эгэл жирийн малчны ам бүлд төрж өссөн. Удалгүй манайх хот руу шилжин ирж байр аваад долоохон хонож байтал эзэн нь ирээд ёстой гудамжинд гарна гэгч болсон. Энэ талаар нэг өмгөөлөгч эгчээс зөвлөгөө аваад “Энэ хүн шиг өмгөөлөгч болох юм сан” гэсэн далдхан мөрөөдөл тээсээр гарч билээ. Өмгөөлөгч болох бүх арга замыг нэг бүрчлэн тайлбарлаж өгснөөр тэр намар эрх зүйн сургуульд орох гэтэл Үндсэн хуулиар шалгалт авна гэхэд нь яагаад ч юм сүрдсэн.

Ингээд Хан-Хөхий дээд сургуулийн англи, герман хэлний орчуулагчийн ангид орсон. Нэгдүгээр курсээсээ хөтөч, орчуулагч хийж сургалтынхаа төлбөрийг олдог байлаа. Дараа нь III курсээс Эрх зүйн сургуульд ороод нэг л мэдэхэд өмгөөлөгчийн туслах болчихсон байж билээ. Хорих ангийн нэг асуудалд Дагвадоржийн Ганбат гэж өмгөөлөгч өмгөөлөгчөөр, би орчуулагчаар орсон юм. Гэтэл аз болж, Д.Ганбат өмгөөлөгчийн туслахаар хоёр жил ажиллаад, 2015 онд өмгөөлөгч болж Монголын хуульч өмгөөлөгчидтэй мөр зэрэгцэн ажиллах сайхан боломж тохиосон. Тэр өдрийг өнөөдөр эргэн санахад үнэхээр сайхан байна. Түүнээс хойш их удалгүй Монголын Өмгөөлөгчдийн холбоотой холбогдож, нүд нээгдсэн мэт халуун дотно мэдрэмж төрж байлаа. Тийм учраас холбоондоо хайртай, мэргэжлээрээ насаараа ажил­лана гэж боддог. Ямар нэг зүйлд итгэл нь алдарсан хүний асуудлыг шийдвэрлэхэд оролцдогоороо маш буянтай, хүртээмжтэй ажил. Үйлчлүүлэгчдийнхээ эрхийг хамгаалаад, нүднээс нь  итгэлийн оч гэрэлтэхийг харах хамгийн сайхан байдаг даа.

-Өмгөөлөгчид хохирсон, гомдсон хүмүүстэй ихэнхдээ уулздаг учраас стресдэх үе олон байдаг. Иймд та спор­тын зам руу орсон уу, эсвэл?

-Янз бүрийн хүмүүстэй уулзаж ярилцдаг, зөвлөгөө өгдөг. Энэ тухайд гэхэд 24 цаг бясалгаж үзсэн. Эндээс ерөөсөө стрессээ спортоор тайлъя гэсэн бодол төрж, 2017 оноос гүйлтээр хичээллэж эхэлсэн. Хөлсөө гаргах үнэхээр гоё. Анх 21 км-ийн “Цахим” гүйлтэд ямар ч бэлтгэлгүй 18 км гүйгээд ухаан алдаж унаж байсан удаатай. Сэргэснийхээ дараа дахиад гүймээр санагдаад, бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт дэндүү гоё мэдрэмж төрж билээ.

Эндээс гүйлтийн спортдоо улам дурлаж, 2021 оноос эхлэн тэмцээнд оролцож эхэлсэн. Анх Багахангайн марафон УАШТ-д шууд 50 км-т гүйхэд “Замаа сайн дуусгасан, сайн байна” гэж батламж медалиар шагнуулаад маш их урамшсан. Сансар, Сэлэнгэ, Дархан, Хөвсгөл марафон гээд 24 цагт гэж км-ээ ахиулж явсаар хамгийн сүүлд Тайвань улсын ДАШТ-нд  оролцож үзлээ. Ажил, спорт хоёроо хослуулаад явахад ажил огт цалгардаггүй. Улам л баясч баярлаж, тархи цэнэглээд байдгаараа гайхалтай.

-Олон улсын тэмцээнээс тамирчин найзуудтай болсон байх даа?

-2023 онд Солонгос улсын Бусан хотод зохиогдсон Бусан хотын марафон гэж хотынх нь нэрэмжит 50 км-ийн тэмцээнд түрүүлж байлаа. Цомоо аваад байж байтал сурвалжлагчид “Та хуульч, өмгөөлөгч гэсэн үү. Манай улсад хуульч өмгөөлөгч хэзээ ч гүйж байгаагүй. Өмгөөллийн хажуугаар яаж бэлтгэлээ хийдэг юм” гээд ихэд гайхаж асууж байсан. Бэлтгэлийнхээ зургийг үзүүлэхэд цантсан байдлыг минь хараад дуу алдацгааж байсан. “Ингэж уйгагүй, тууштай бэлтгэлээ хийж байгаа юм чинь түрүүлэлгүй яахав” гэдэг үг маш их урам зориг өгч билээ.

Гэтэл би өглөөний 09.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хэргээ уншиж судлаад, үйлчлүүлэгчидтэйгээ уулзаад, үдээс хойш л бэлтгэлдээ гардаг. Идэр есийн хүйтэнд шөнийн 00.01 цагт ганцаараа цан хүүрэг татуулаад бэлтгэлээ хийж явсан үе олон бий. Энэ нь даарч хөрөхдөө биш, стрессээ тайлж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаа нь өөрөө аз жаргал. Тийм учраас тэвчээртэй, шантрахгүй байх ёстой гэж боддог. Мэргэжлийнх биш ч гэлээ Монголын Өмгөөлөгчдийн холбооны тамирчин гэдгээрээ харин ч бахархалтай санагддаг юм.

-Хамгийн сайхан сэтгэг­дэл буюу өөрөөрөө бахархаж байсан торгон мөч гэвэл?

-Тэмцээн болгоны өмнө огшиж омогшоод яг гараанд гарахын өмнө эх дэлхий, цэнгэг агаар, сайхан байгальтай монгол эх орон, сайхан аав ээжийн эрүүл саруул хүүхэд болж төрсөндөө залбирна. Мөн намайг өдий зэрэгт хүрэхэд бүх талаар дэмжиж ирсэн гэр бүл, өмгөөллийн ажил, хатуужил тэвчээрийг энэ биед минь суулгаж өгсөн багш нар, цаг агаартаа, уралдах гээд зогсож байгаа өөртөө, дандаа урам зориг хайрладаг гэр бүл, ээж аав, ах дүүс өмгөөллийн хамт олондоо гэж бүхий л сайхан үгсийг нэгэн зэрэг хэлж талархаж тэмцээндээ оролцдог.

Гараанд гарахаас таван секундын өмнө энэ сайхан талбайд бэртэл гэмтэлгүй тэмцээнээ өндөрлүүлнэ гээд дохио өгөнгүүт замдаа гардаг даа.

-Тэмцээний зардлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Өмгөөллийн ажлыг чин сэтгэлээсээ хийвэл үйлчлүүлэгчид маань эргээд л ирдэг. Энэхүү өгөөж хишгээр тэмцээнийхээ бүх зардлыг өөрөө даадаг. Мэргэжлийн тамирчны хувцас гэвэл тусгай, зориулалтын, амьсгалдаг хэмжээ норм, нормативтай байх ёстой. Энэ хувцас маш өндөр үнэтэй. Хэт холын марафоны өмнө хамгийн гол анхаарах зүйл витаминжуулалт байдаг. Байнга эмчийн хяналтан дор витаминаа нөхдөг. Тухайн тэмцээнд оролцох орныхоо цаг агаарыг судалж байж хувцсаа сонгож авдаг. Тухайлбал, тэмцээний өдөр салхитай байвал салхины өмсгөл, дээр нь витаминуудаа өөрсдөө бэлддэг. Эдгээр гарч байгаа зардал өмгөөллийн маань л ач буян.

-Эдгээр амжилтад хүрэхэд зааж зөвлөдөг багшийнхаа тухайд?

-Анх 2021 онд 50 км-ийн марафонд Багахангай дүүргийн УАШТ-нд орсны дараа Монголын хэт холын марафон гүйлтийн холбоог үүсгэн байгуулагч, ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Өнөрбаяр “Хэт хол гүйхэд хүнээс уур бухимдал, тэсвэр тэвчээр илэрдэг. Гэтэл чи 50 км-ийн турш маш аз жаргалтай, инээгээд орж ирэхийг чинь хараад маш их ирээдүй байна, их хол явна гэж харлаа. Тийм учраас чамайг дасгал­жуулаад явъя” гэхэд нь дуртайяа зөвшөөрсөн. Багшийнхаа удирдлага дор гурван жил хичээллээд ДАШТ-нд оролцож, спортын мастер, мара­фоны 1, 2, 3 дугаар зэрэгт хүрсэн.

-Одоо ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Энэ сарын 27-нд болох Багахангай УАШТ-нд 100 км-т гүйхээр бэлтгэлээ хийж байна. Гүйлтийн спортыг эргэлт буцалт­гүйгээр сонгосон учраас заавал ДАШТ-ээс медаль авна гэсэн зорилго тавьсан. Цаа­шил­­бал, медалиа баталж, рекорд тогтоох чин хүсэл зорил­­гынхоо төлөө тууштай явна.

-Улс орон болгон өөр өөрийн гэсэн цаг агаар, онцлогтой. Тиймээс хамгийн дасан зохицоход амархан ямар улс орон байдаг вэ?

-2023 оны тавдугаар сард Ази Номхон далайн мастеуудын АШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Тэнд 14 хоногийн өмнө очоод бэлтгэл хийхэд үнэхээр цаг агаарын таатай нөхцөл, гүйлтийн зам,талбай үнэхээр хангагдсан байсан.

-Юунаас хамгийн их сэтгэл ханамж авдаг вэ?

-Ямар ч стрессгүйгээр бүхнийг шинээр эхэлж байгаа мэт мэдрэмж төрдөг. Хоёрдугаарт, гүйлтийн зам дээр бусад тамирчдаа хараад ямар гоё юм бэ, гэр бүл, үр хүүхэд, өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө ялан дийлэх гээд хамтдаа гүйж байна гэдэг мөн нэг сэтгэл ханамж. Саяхан л гүйлтээр хичээллэж байсан бол одоо дэлхийн шилдгүүдтэй нэг зам дээр гүйж байна гэж эх орон, ээж аав, өөрөөрөө бахархдаг. Хамгийн торгон агшин бол хол, ойрын гүйлтэнд замаа дуусгаад бариандаа орно гэдэг үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж.

-Тамирчид тэмцээнээс тэмцээний хооронд туршлагаждаг. Энэ тухайд?

-Анх 50 км-ийн марафонд дараа нь ямар ч бэлтгэлгүй 24 цагийн турш гүйх дараа нь хоол ундаа зохицуулахаас эхлээд бүх цагуудаа тооцоод сурчихсан. Тайваны ДАШТ-нд орж дэлхийн шилдгүүдээс суралцах зүйл маш их байсан. Тэмцээнд оролцох бүрд туршлага хуримтлуулж байна. Тойргоор гүйж байхдаа урдах замаа харж байгаа хэрнээ мод мөргөөд сэрж байлаа. Тийм учраас дараа дараачийн 24 цагт нойр хүрэхээ больсон.

-Жингээ хэрхэн барьж байна вэ?

– Анх 71 кг жинтэй байсан бол 3.4 сар гүйгээд 54 кг-ын жинтэй болсон. Бие хөнгөрөөд бүх зүйл сэргээд ирэхээр үнэхээр сайхан байдаг. Хэт туранхай хүн хэт хол гүйвэл ядарч цуцаад тамирдах талтай. Мэдээж тарган байж болохгүй. Тийм учраас дундаж жинтэй л байх ёстой. ДАШТ-нд ороход 62 кг байсан бол одоо 58 кг-ын жинтэй болсон.

-Гүйж байхад олон л зүйл бодогддог байх даа?

-Хүүхэд наснаасаа эхлээд бүхий л амьдралаа, өмгөөллийн зам руу хэрхэн яаж орсон түүх гээд холын зайд юу эсийг бодох билээ. Мөнгөө залилуулаад нэг хаалга хаагдахад, нөгөө хаалга нээгдээд өмгөөлөгч болох замыг маань нээж байсан. Дараа нь спортод орсон гээд дандаа бурхнаас шагнаж байдаг хувь тавиландаа баярлаад ч баршгүй. Хажуугаар нь хэргээ уншина, өмгөөллийн үгээ бэлдэнэ гээд үнэхээр сайхан. Сэтгэлдээ сайхан зүйл бодоод гүйхэд нэг л мэдэхэд зам ойртчихсон байдаг. Энэ мэтээр яриад байвал баярлах, бахдах, талархах үе олоон, олон.

Монгол­доо төдийгүй олон улс, тив дэлхийн бүх тэм­цээнд оролцож байгаа минь өмгөө­лөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч болсны минь аз завшаан. Энэ бүгдэд маш их талархдаг. Нөгөө талаас спортын халуун тогоонд ороод зовлон жаргалыг нь мэдрээд ирэхээр спорт хүнийг тэсвэр тэвчээртэй, ёс зүйтэй болгодог юм байна. Тийм учраас бүхий л залуучууд спортоор түлхүү хичээллээсэй. Бахархууштай нь манай залуучууд эрүүл мэндээрээ гангардаг болсон байна. Олон хүн хичээллээсэй гэж хүсэж байна. Ажил спорт гээд явахаар гэр бүл­дээ зарцуулах цаг бага болдог. Гэвч энэ бүгдийг маань маш сайн ойлгож, тэм­цээн уралдаанд ороход сэтгэл санаагаар дэмждэг гэр бүлийнхэндээ баярлаж явдаг. Дээр нь өмгөөлөгч хамт олноосоо сонссон урмын үг хэдэн өдөр сэтгэлийг минь догдлуулдаг. МӨХ гэж их айлд орж ирсэн нь миний амьдралын хамаг баяр баясгалан. Ингээд танай хамт олны цаашдын ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

CRI Монгол радио4 цаг өмнө

Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн форум Бээжинд боллоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын Дээд лиг Vortex 20S загварын бөмбөгөөр тоглоно

Энтертайнмент1 өдөр өмнө

Жастин Бибер уйлж буй зургаа нийтэлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг VI сард нээнэ

Засгийн газар1 өдөр өмнө

Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”

Дэлхий1 өдөр өмнө

Европын парламентын сонгууль: Хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Дэлхий1 өдөр өмнө

Илон Маск жолоочгүй автомашины туршилтыг зөвшөөрүүлэхээр Хятадад иржээ

Дэлхий1 өдөр өмнө

Казахстан улс Зөвлөлтийн үеийн хуучин байлдааны онгоцнуудаа АНУ-д заржээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Филиппин “Эрхмийн тохиролцоо” -г үгүйсгэж байна

CRI Монгол радио3 өдөр өмнө

Суринамын Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага

CRI Монгол радио4 өдөр өмнө

Богино хэмжээний видео бичлэгийн үндэсний бааз нээгдэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлын гүйцэтгэх үүрэг

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Хятадын киноны улирал” дэлгэцийн арга хэмжээ Сербид эхэллээ

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн” гэх нь буруу ойлголт юм

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Энтертайнмент5 өдөр өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий2 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий2 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий3 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент4 долоо хоног өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө

Энтертайнмент3 сар өмнө

Х.Энх-Амар мэргэжлийн боксын эхний тулаандаа хүнд цохилтоор ялалт авлаа