Бидэнтэй нэгд

Дэлхий

Дөрвөн тэрбум саналын төлөөх тулаан: 2024 оны сонгуулиуд

Нийтэлсэн

Айлчлан ирсэн 2024 онд дэлхийн 60 гаруй улс оронд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болно. Энэ онд нийт дөрвөн тэрбум гаруй хүн санал өгнө.

Эдгээр сонгуулийн үр дүн шинэ холбоо, түншлэл эсвэл хурцадмал байдал үүсгэж, эртнээс цогшиж байсан мөргөлдөөний галыг асаах, дэлхийн хүчний хуваарилалтыг ихээхэн өөрчилж магадгүй.

“SkyNews” хэвлэл хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжил сонгуулийн сурталчилгаанд ихээхэн нөлөөлнө гэж таамаглаж байна. Хуурамч дүрс бичлэг болон худал мэдээллийн бусад хэлбэрүүд улс төрийн тэмцлийн нэгэн хэсэг болох нь дамжиггүй гэж үзэж байна.

Тайвань: Радикал үзэлтэн төрийн эрхийн гарах уу?

Энэ сарын 13-нд Тайваньд ерөнхийлөгчийн /засаг захиргааны тэргүүн/ болон парламентын сонгууль болно. Тус аралд АНУ, БНХАУ-ын хооронд тулаан өрнөнө гэж ойлгож болно. Одоогийн ерөнхийлөгч Цай Инвэнь 2016 оноос хойш Тайваний засаг захиргааг тэргүүлж байгаа бөгөөд гурав дахь удаагаа өрсөлдөх боломжгүй юм.

Энэ удаагийн сонгуульд дэд ерөнхийлөгч Лай Циндэ ихээхэн шанстай байгаа бол түүний гол өрсөлдөгчдөөр нь Хятадтай ойртохын эсрэг байр суурийг баримталдаг “Гоминдан” намын Хоу Юи болон Тайваний ардын намын тэргүүн Кэ Вэнжег тодроод байна.

Эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам ирэх сонгуулийн “ардчилал, авторитаризмын аль нэгийг сонгох сонголт” хэмээн тодорхойлсон бол сөрөг хүчин “дайн эсвэл энхийг сонгох сонголт” гэж тодорхойлжээ. Тайваний тусгаар тогтнолыг дэмждэг Лай Циндэ Вашингтоны хувьд хэт радикал үзэлтэй. Харин Бээжин илүү үнэнч нэр дэвшигчдийг дэмжин, сөрөг хүчинд санал өгөх нь “энх тайвнаар зэрэгцэн орших” боломжийг нэмэгдүүлнэ гэсэн санааг зүтгүүлж байна.

Хоу Юи, Кэ Вэнже нар эрх баригч намыг унагах нэг зорилготой хэмээн нэг бус удаа мэдэгдэж, үүний тулд хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалж байсан ч сөрөг хүчнээс нэг нэр дэвшигчийг сонгох хэлэлцээ бүтэлгүйтсэн юм.

Нэр дэвшигч бүрийн ард нам нь зогсож байгаа. Нам бүрд ирэх парламентын сонгуульд хөтлөх хүчтэй лидер хэрэгтэй. Санал асуулгын дүнгээс үзвэл сөрөг хүчний хоёр нэр дэвшигч тусаараа эрх баригч намын нэр дэвшигчийг ялж чадах эсэх талаар хэлэхэд хүндрэлтэй байна.

Лай Циндэ ялсан тохиолдолд дэлхий дахин нэг зэвсэгт мөргөлдөөний гэрч болж болзошгүй гэж шинжээчид болгоомжилж байна. Гэсэн хэдий ч Тайваний хүн амын 83 хувь одоогийн статус-квог хадгалахыг дэмжиж байгаа юм.

АНУ: Тодорхойгүй байдал

АНУ арваннэгдүгээр сарын 5-нд ерөнхийлөгч болон Конгрессыг сонгоно. Дотоодын нөхцөл байдлын улмаас Вашингтоны бодлого таамаглахад хүнд хэвээр байна. Бүгд найрамдахчууд ч тэр, Ардчилсан намынхан ч тэр оны сүүл хүртэл геополитикийн хөрсийг өөрт тохируулахыг эрмэлзэнэ.

Одоогоор нэр дэвшигчдийн нэрс эцэслэн гараагүй байна. Хамгийн магадлал өндөртэй нэр дэвшигчид нь Байден, Трамп хоёр байх нь дамжиггүй. АНУ-ын сонгогчид Жо Байден ялсан тохиолдолд 86 нас хүртлээ улс орныг бүрэн дүүрэн удирдаж чадна гэдэг улам бүр эргэлзэх болжээ. Цагаачдын хямрал, улсын асар их өр, Украины дэмжлэг түүнд асуудал болж байна. Үүн дээр нэмж Хантер Байдены үйлдэл нэрмээс болж байна.

Харин Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай Доналд Трампын дээр эрүүгийн цуврал хэргийн хар үүр хуралдаж, мужууд шил дараалан түүнийг сунгаанд оролцуулахаас татгалзаж эхэлсэн билээ. Харин тэрбумтан өөрөө эцсээ  хүртэл тэмцэхээ амлаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчийн улс төрийн бодлого Конгрессын сонгуулийн үр дүнгээс ихээхэн шалтгаална. Мужууд сенаторуудын гурваны нэг болон доод танхимын бүх гишүүнийг сонгох юм.

Энэтхэг: Моди мода хэвээр

Энэтхэг улсын Ерөнхий сайдыг сонгох парламентыг дөрөв, тавдугаар сард сонгоно.

Энэтхэгийн парламентын доод танхимын /Лок сабха/ сонгуульд бараг нэг тэрбум сонгогч саналаа өгнө. Ялсан нам Энэтхэгийн Ерөнхий сайдыг сонгох учиртай. Нарендра Моди, түүнийг тэргүүлдэг Бхаратиа Жаната нам гурав дахь удаагаа ирэх таван жилд Энэтхэгийг удирдах магадлал өндөр байна. Учир нь Нарендра Модигийн үйл ажиллагааг тус улсын 10 иргэн тутмын найм нь дэмждэг. Энэтхэгийн эдийн засгийг хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засаг гэж үздэг. Тус улс хүн амын тоогоор өнгөрсөн жил Хятадыг гүйцэж түрүүлсэн билээ.

Сөрөг хүчин Моди болон түүний багийн эсрэг 26 намаас бүрдсэн INDIA гэсэн нэртэй эвсэл байгуулаад байна. Гэвч одоогоор хүчтэй лидерээ олоогүй л байна.

Бхаратиа Жанатан нам авторитаризм руу хөтөлж, ислам, христийн шашинтнуудын эрхийг зөрчиж байна хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилдэг. Харин өрнөд Энэтхэгийг бүс нутагт Хятадыг сөрөх том хүч хэмээн үздэг тул иймэрхүү сэдвээр Модитой маргахгүй байхыг илүүд үздэг. Моди өөрийн бодлогодоо хатуу зогсож, улсынхаа нэрээ Бхарат хэмээн өөрчлөн, Оросын эсрэг тавьсан хориг арга хэмээг үл тоомсорлосоор.

ЕХ: Үл итгэгчид тэргүүн эгнээнд

Европын Холбоо  зургаадугаар сарын 6-9-нд Европын парламентыг сонгох товтой. Европын Холбооны 27 гишүүн орон Европын парламентын 720 гишүүнийг сонгоно. Тэд ЕХ-ны ирэх таван жилийн бодлогыг тодорхойлох юм. Тухайлбал, Оросын эсрэг хориг арга хэмжээ, Украинд тусламж үзүүлэх, цагаачлалыг хязгаарлах, ЕХ-г өргөтгөх, Хятад, Их Британи, АНУ-ын талаар баримтлах бодлогыг тодорхойлох үүрэгтэй.

Европын парламентын гишүүд Европын комиссын тэргүүний сонгуульд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Тус комиссыг тэргүүлж байгаа Урсула фон дер Лейен нэр дэвших эсэхээ одоогоор албан ёсоор зарлаагүй байна. Гэхдээ шинжээчид түүнийг хоёр дахь удаагаа өрсөлдөх магадлал өндөр гэж харж байна.

Европын парламентын сонгуульд барууны үзэлтнүүд ялах уу эсвэл Нидерланд, Словени, Италид ялалт байгуулаад буй Европын интеграцид үл итгэгчид ялах уу гэсэн асуулт анхаарал татсаар.

Их Британи: Оросыг эсэргүүцэгчид Оросыг эсэргүүцэгчдийн эсрэг

Их Британи Ерөнхий сайдыг томилох парламентаа сонгоно. Сонгуулийн тов одоогоор гараагүй байна. Санал хураалт 2025 оны нэгдүгээр сард болох ёстой хэдий ч Ерөнхий сайд Риши Сунак энэ оны намар зохион байгуулна хэмээн зарласан билээ. Тэр үе гэхэд Сунак намынхаа нэр хүндийг өсгөж чадна гэж найдаж байна.

2010 оноос хойш тори буюу Консерватив намаар удирдуулж буй Их Британид улс төрийн хямрал нүүрлээд байгаа билээ. Сүүлд болсон сонгуулиас хойш торичууд ерөнхий сайдаа гурван ч удаа сольсон ч эдийн засгийн хямрал, дотоодын дуулиан шуугианаас болж дэмжигчдээ алдсаар. Ирэх сонгуулиар Кейр Стармер тэргүүтэй Лейборист нам засгийн эрхэнд гарч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Британийн айл өрхүүд удахгүй польшийнхоос доор амьдарна хэмээн ториг шүүмжилдэг Стармер Орос, Украины мөргөлдөөний талаар Сунакийн нэгэн адил байр суурийг баримталдаг нэгэн.

Мексик: Эмэгтэйчүүдийн тулаан

Мексикүүд зургаадугаар сарын 2-нд ерөнхийлөгчөө сонгоно. Мексикт ерөнхийлөгчийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаар нэг л удаа сонгодог тул одоогийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор дэмжлэг өндөр хэдий ч дахин нэр дэвших боломжгүй. Эрх баригч намаас Клаудиа Шейнбаум дэвшиж байгаа бол түүний өрсөлдөгчөөр Сенатын гишүүн асан Сочитл Гальвес тодроод байна. Мексикийн сонгуулийн онцлог нь эмэгтэйчүүдийн хооронд тулаан өрнөнө.

Мексикчүүдийн сонголтоос хойд хөрш болох АНУ-тай харилцах харилцаа шалтгаалах юм. Лопес Обрадор энэ тал дээр хатуу байр суурь баримталдаг байсан бол түүний хамтран зүтгэгч Шейнбаум мөн АНУ-ыг дагалдсан бодлого баримтлахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

Пакистан: Имран Хан тэмцлээ үргэлжлүүлсээр

Пакистанчууд хоёрдугаар сарын 8-нд ерөнхий сайдыг томилох парламентаа сонгоно. Цөмийн зэвсэгтэй, 235 сая хүн амтай Пакистан улс хоёр дахь жилдээ дарьтай торхонд амьдарч байна. 2022 оны дөрөвдүгээр сард Пакистан сөрөг хүчин Ерөнхий сайд асан Имран Ханд импичмент үзүүлж, түүний эсрэг 100 гаруй эрүүгийн хэрэг үүсгэсэн. Имран Хан шоронд хүртэл орсон ч хожим нь барьцаа төлж, суллагдсан юм.

Хэдийгээр тэр сонгуульд оролцох боломжгүй ч түүний Шударга ёсны төлөөх Пакистаны хөдөлгөөн нам санал асуулгаар тэргүүлж байгаа. Тус намын эсрэг Пакистаны Ерөнхий сайдаар дөрвөн удаа сонгогдож байсан Наваз Шарифын нам болон тус улсын хамгийн нөлөө бүхий гэр бүлийн угсаа залгамжлагч Билавала Бхутто Зардари өрсөлдөж байна.

Индонез: 17 мянган аралд санал хураалт явуулна

Индонез хоёрдугаар сарын 14-нд ерөнхийлөгч болон парламентаа сонгоно. Индонезийн сонгууль туйлын онцгой. 17 мянган аралд таран амьдардаг 275 мянган сонгогч нэг өдөр парламент болон ерөнхийлөгчөө сонгодог.

Индонезийн төрийн тэргүүн Жоко Видодо хоёр ч удаа сонгогдсон тул ирэх сонгуульд өрсөлдөхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван ч удаа өрсөлдөж байсан одоогийн батлан хамгаалахын сайд Прабово Субианто нэрээ дэвшүүлээд байна. Тэрбээр дэд ерөнхийлөгчийн суудлыг Жоко Видодогийн хүү болох Гибран Ракабуминг Ракад санал болгожээ. Түүний өрсөлдөгч нь Жокови намын нэр дэвшигч Ганжар Праново болон бие даан нэр дэвшигч Басведан Анис.

Хэрэв нэр дэвшигчдийн аль нь ч 50 хувийг санал авч чадахгүй бол сонгуулийн хоёр дахь үе шатыг явуулна.

2024 онд Австри, Бельги, Литва, Словак, Португал, Хорват, Румын, Чех болон Финландад мөн ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиуд болно. Африкийн Алжир, Мали, Сенегал, Тунис зэрэг 13 улсад ерөнхийлөгчийн сонгууль болох товтой.

Нийгэм3 өдөр өмнө

Дорнод Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт +25…+30 хүрч хална

Дэлхий3 өдөр өмнө

Оросын арми Украинд хориотой химийн зэвсэг хэрэглэснийг АНУ мэдээллээ

Дэлхий3 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 өдөр өмнө

iPhone гар утасны сэрүүлэг дуугарахгүй байгаа тухай гомдлын мөрөөр Apple компани ажиллаж эхэлжээ

Дэлхий3 өдөр өмнө

ПАРИС 2024: Олимпын талбайн төлөвлөлт хариуцсан менежерийн компьютерыг хулгайлжээ

Улс төр4 өдөр өмнө

Сонгуульд оролцох тухайгаа 26 нам, хоёр эвсэл илэрхийлэв

Засгийн газар4 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм4 өдөр өмнө

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой

Дэлхий4 өдөр өмнө

98 настай эмэгтэй Оросын цэрэгт эзлэгдсэн Украины нутгаас дүрвэхдээ 10 км замыг ганцаараа явган туулжээ

Нийгэм4 өдөр өмнө

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн талаарх мэдээллийг хамгаалахыг уриалав

Дэлхий4 өдөр өмнө

Колумб улсын армийн зэвсгийн агуулахаас олон сая сум алга болжээ

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр төрийн тамга дарав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Миний таньдаг Ши Жиньпин-27

CRI Монгол радио5 өдөр өмнө

ХКН-ын Улс төрийн товчооны бүгд хурлын тов тогтоов

CRI Монгол радио5 өдөр өмнө

Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн форум Бээжинд боллоо

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий3 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент1 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий2 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр3 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий3 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий3 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө