Бидэнтэй нэгд

Улс төр

Жагсаалтын 48 мөнгө гаргахгүй, барьцаалагдахгүйгээр гишүүн болно

Нийтэлсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг найман асуудал хэлэлцсэн. Энэ үеэр байнгын хорооны зарим гишүүн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.ЦОГТБААТАР: Үнэхээр шүүхэд анхаарал тавиагүй. Шүүхийн асуудал тээр ард хоцрогдчихсон. Шүүхээ муулах шиг амархан зүйл байхгүй болчихсон байна. Ийм байхад Монголын төр тогтвортой явна гэж байхгүй. Шүүхэд асуудал байхгүй биш байна. Шүүхэд асуудал бий. Шүүгчид асуудал бий. Энэ шүүхийг балбасаар байгаад шүүгч болох хүн олдохгүй байна. Шүүгч болж яах юм, өөр газар очих юм бол илүү цалинтай гэж боддог болсон байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН: Шүүгчдийн ажлын байрны нөхцөл их муу байгаа юм. Зарим анхан шатны шүүхийн байранд гурав, дөрвөн шүүх орчихсон, шүүх хуралдааны танхим нь хүрэлцэхгүй, техник хэрэгсэл нь муу байна. Үүнээс болж судалгааны дүн гараад байгаа юм. Жишээлбэл, эдийн засгийн баталгаа хангагдахгүй байна гэдэг судалгааны дүн 67.1 хувьтай байна. Дээр нь, шүүхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар гэхэд цаг хугацаа их алддаг гэх мэдээлэл 62.5 хувьтай байна. Энэ бүгд яалт ч үгүй ажиллах орчин нөхцөл маш муу байгаатай л холбоотой. Мөрдөн шалгах байгууллагуудын байр сав, прокурор, АТГ-ын байр савыг шүүхтэй харьцуулах юм бол тэнгэр газар шиг ялгаатай байна.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ: Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд УИХ-аар баталсан. Хуулийн гол зорилго бол улс төрийн өрсөлдөөнийг мөнгөний өрсөлдөөн биш, бодлогын өрсөлдөөн болгох чиглэлд хийгдсэн. Улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийг ил тод болгож, санхүүжилтийн зөрчлийн улмаас тухайн намд нэлээн хатуу шийтгэл оноохоор заасан. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой намуудын хувьд хэвшихгүй байгаад байна. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-т сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намууд нэр дэвшигчдээсээ дэнчин, мөнгө шаардахыг хориглосон. Гэтэл АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээсээ 60 сая төгрөгийн дэнчин авсан мэдээлэл яваад байна. Үүнийг АТГ-ынхан шалгах хэрэгтэй.

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: УИХ-ын 2024 оны сонгуулийг 2020 оны ээлжит сонгуультай харьцуулахад жагсаалтаар нэр дэвшигч 48 хүний хувьд ямар нэгэн зардал, мөнгө гарахгүй. Хэн нэгэнд барьцаалагдахгүйгээр парламентын гишүүн болно. Тойрогт нэр дэвших хүмүүсийн хувьд тойрог томссонтой холбоотойгоор хэд дахин нэмэгдсэн. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Зүгээр л тайлангийн сэтгүүл тараах гээд тооцоо хийгээд үзэхэд л 2020 онд хэвлүүлж байснаас тав дахин их зардал гарахаар байна. Энэ бол үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Миний хувьд тойргийнхоо бүх айл өрхөд тайлангаа тавих бололцоо байхгүй. Тойргийнхоо 20 орчим хувьд нь л тайлангийн сэтгүүлээ хүргүүлэх боломжтой болж байна. Ер нь, томоохон хэдхэн бизнес, мөнгөтэй хүмүүс ачааг нь даах хэмжээний л тогтолцоо байна.

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: Анхан, дунд, дээд шатны шүүхэд компанийн шүүгч гэсэн яриа одоо ч байна. Улстөрчдийн шүүгч гэсэн яриа одоо ч хэвээрээ байна. Дээрээс нь тодорхой хүмүүсийн нэртэй нэрлэгддэг шүүгч нар ч байна. Б.Хурцын шүүгч, Б.Хурцын өмгөөлөгч, Б.Хурцын прокурор, Б.Хурцын мөрдөгч гээд. Тэр яриа одоо хүртэл арилаагүй л байна.

УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН: Шүүх байгууллагын хараат бус байдлыг хангахад төсөв хөрөнгө хэрэгтэй. Шүүх нь төрийн тусгай институтийн хувьд хэн ч халдашгүй хараат байх ёстой. Унаа гуйдаг, шүүгдэж буй нөхрийнхөө машинд дайгдаад шүүгч нь давхиж явдаг байж болохгүй. Ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн нөхцөл байдлаас харахад шүүхийн төсвийг УИХ-аас хасдаг.  Цахим шүүх гэж яриад байна. Цахим, хиймэл оюун ухаангүй зүйл нийгэмд байхаа болилоо. Цахимын эсрэг талд кибер аюулгүй байдал гэх зүйл бий. Шүүх гэдэг гэмт хэргийн хамгийн эцсийн байдлаар тогтоосон нотлох баримтууд дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Энэ бүхэн цахим байвал та нөхөд аюултай хакеруудын дайралтад өртөж хэрэг чинь байхгүй болчихвол байг гэхгүй болно.

Нийгэм4 өдөр өмнө

Дорнод Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт +25…+30 хүрч хална

Дэлхий4 өдөр өмнө

Оросын арми Украинд хориотой химийн зэвсэг хэрэглэснийг АНУ мэдээллээ

Дэлхий4 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент4 өдөр өмнө

iPhone гар утасны сэрүүлэг дуугарахгүй байгаа тухай гомдлын мөрөөр Apple компани ажиллаж эхэлжээ

Дэлхий4 өдөр өмнө

ПАРИС 2024: Олимпын талбайн төлөвлөлт хариуцсан менежерийн компьютерыг хулгайлжээ

Улс төр5 өдөр өмнө

Сонгуульд оролцох тухайгаа 26 нам, хоёр эвсэл илэрхийлэв

Засгийн газар5 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм5 өдөр өмнө

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой

Дэлхий5 өдөр өмнө

98 настай эмэгтэй Оросын цэрэгт эзлэгдсэн Украины нутгаас дүрвэхдээ 10 км замыг ганцаараа явган туулжээ

Нийгэм5 өдөр өмнө

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн талаарх мэдээллийг хамгаалахыг уриалав

Дэлхий5 өдөр өмнө

Колумб улсын армийн зэвсгийн агуулахаас олон сая сум алга болжээ

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр төрийн тамга дарав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Миний таньдаг Ши Жиньпин-27

CRI Монгол радио5 өдөр өмнө

ХКН-ын Улс төрийн товчооны бүгд хурлын тов тогтоов

CRI Монгол радио6 өдөр өмнө

Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн форум Бээжинд боллоо

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий4 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент2 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий3 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр3 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий3 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий4 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө