Бидэнтэй нэгд

Улс төр

УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хулан гэж хэн вэ?

Нийтэлсэн

[svtimeline]

[svt-event title=”Баримт 1.” date=”” class=”svt-cd-green” ] МАН-ын толгой лидерүүдийн нэг М.Энхболд ганц охин Хулангаа өөхөнд хучсан бөөр шиг нандигнан хайрлаж өсгөсөн. Арга ч үгүй биз. Хөлд орооцолдох олон хүүхэд байхгүй болохоор. [/svt-event][svt-event title=”Баримт 2.” date=”” class=”svt-cd-green” ] Хуланг улс төрд хөл тавих цаг нь болоогүй байсан юм хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Гэвч тэрбээр сайн эх, эцгийн буянаар 2010- 2013 онд Лондон хот, Грийнвичийн их сургууль, 2013-2016 онд МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэсэн байдаг. [/svt-event][svt-event title=”Баримт 3.” date=”” class=”svt-cd-green” ] Э.Хулан бяцхан охин байхдаа аавынхаа намд элсэхийг мөрөөдөж байжээ. Тэгээд 16 насны босго алхсан тэр өдөр МАН-д элсэх өргөдлөө өгсөн ч хэд хоногийн дараа боломжгүй гэсэн хариуг сонссон байна. Учир нь тэрбээр насанд хүрээгүй байсан хэрэг. [/svt-event][svt-event title=”Баримт 4.” date=”” class=”svt-cd-green” ] Хоёр жилийн дараа даагаа нэхэж 18 настайдаа мөрөөдөл болсон намдаа элсч МАН-ын гал улаан батлахыг өвөртөлжээ. Тэгэхдээ бүр төрсөн өдрөөрөө намд элссэн түүхтэй. Энэ нь цаанаа аавынхаа гаргасан жимээр алхах цаашлаад үйл хэргийг нь үргэлжлүүлэх гэсэн далд бодол, зорилго байхыг үгүйсгэх аргагүй. [/svt-event][svt-event title=”Баримт 5.” date=”” class=”svt-cd-green” ] Хулан бүсгүй байдаг үгүй нь мэдэгдэхгүй батлах өвөртөлсөн сул гишүүн байхыг хүсэхгүй. Мяндаг цолтойн хувьд ч М.Энхболд дарга газар дээрх ганц охиноо тийм байлгахыг хүсэхгүй нь мэдээж. Тиймдээ 2013 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 45 дугаар үүрийн дарга болгож, мөн ондоо Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ-ын даргын албан тушаалд тохоон томилсон биз ээ. [/svt-event][svt-event title=”Баримт 6.” date=”” class=”svt-cd-green” ] Улс төр хэмээх томоохон тогоонд чанагдаж эхэлсэн ч бүтээгдэхүүн болж амжаагүй байсан Э.Хулан гараанаас хөдөлсөн галт тэргээ хурд авахуулахаар 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлт гаргасан. Энэ нь ч төвөггүйхэн бүтэж, нэр дэвших эрхээ өвөртлөв. Үүнд нам толгойлж явсан аавынх нөлөө байсан нь дамжиггүй. [/svt-event][svt-event title=”Баримт 7.” date=”” class=”svt-cd-green” ] М.Энхболд цуутай уяачийнхаа хэргийг гаргаж, орон нутгийн сонгуульд сойсон эрх танхил охин нь барианд орж, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч болов. [/svt-event][svt-event title=”Баримт 8.” date=”” class=”svt-cd-green” ] Сонгуулийн үед нэртэй парламентич, намын дарга хүний охин улс төрд орж байгааг сонгинохайрханчууд сайшаан хүлээн авсан. [/svt-event][svt-event title=”Баримт 9.” date=”” class=”svt-cd-green” ] Нэр төртэй эрхмүүдийн хүүхдүүдийн хуримуудаас хамгийн дуулиан шуугиан дагуулсан нь М.Энхболдын эрх гүнжийн хурим. Шангрила зочид буудлыг доргитол нижгэр найрласан. Хуриманд улс төр, нийгэм соёлын алдартнууд бараг бүгд цугласан юм. [/svt-event][svt-event title=”Баримт 10.” date=”” class=”svt-cd-green” ] Хосууд хуримандаа 500 мянган еврогийн үнэтэй “Rolls Royce” машин хөлөглөн ирж, бенз жийпний цуваа хотын гудамжийг бүрхэн ёстой л хэний охин хуримлаж буйгаа харуулсан даа. Найр хуримын бараа сүрийг яривал намрын шаргал навчсыг ичтэл хуримласан гэхэд ч болно. [/svt-event][svt-event title=”Баримт 11.” date=”” class=”svt-cd-green” ] Э.Хуланг гэргийгээ болгон хуримаа хийсэн азтай залуу бол Дорнодын харьяат нэгэн. Түүний аав ээж нь Дорнодын Төмөр замд насаараа ажилласан эгэл ардууд. Эдүгээ цагт буян буянаараа, будаг өнгөөрөө гэгчээр томчууд хоорондоо худ ураг болдог жаяг үйлчилж буй. Тэгвэл Э.Хулан тэднээс өөр сонголт хийсэн нь ард түмний талархыг хүлээсэн. Тэд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн нэг ангийн хоёр. [/svt-event][svt-event title=”Баримт 12.” date=”” class=”svt-cd-green” ] Аавын хайранд өлгийдүүлж өссөн Хулан намрын шаргал навчсыг ичтэл хуримлахдаа улс төрд хөл тавих захиалгаа хэдийнэ өгсөн байсан гэх яриа байдаг. Тиймээс хуримынхаа маргааш л шинэ албан тушаалдаа очсон гэх яриа гарсан. [/svt-event][svt-event title=”Баримт 13.” date=”” class=”svt-cd-green” ] Хэдэн жилийн өмнө аравдугаар Богд мэндэлнэ гэсэн яриа гарсансан. Тухайн үед зохиолч Д.Батбаяр “Дилав хутагтын эргэн тойронд” нийтлэлдээ “М.Энхболдын охин Монголын шарын шашны эзнийг төрүүлэхээр биеэ бэлтгэж буй” хэмээн бичиж байжээ. Хатагтай Э.Хулангаас төрсөн хүү үнэхээр Богд гэгээн мөн эсэхийг цаг хугацаа харуулах буй за. [/svt-event][svt-event title=”Баримт 14.” date=”” class=”svt-cd-green” ] Нэгэн зүйлийг эргэн санахад, тэрбээр орон нутгийн сонгуулийн үед “Би аливаад уян зөөлөн, торгон мэдрэмжтэй, амьдралд ойр, үнэний талд зогсох үедээ иртэй хатуу байх болно” хэмээн өөрийгөө сурталчилсан байдаг. Түүний хэр хатуу байхыг ирэх он жилүүд л харуулах байх даа. [/svt-event][svt-event title=”Баримт 15.” date=”” class=”svt-cd-green” ] Э.Хулан нэртэй төртэй, баян тансаг айлын эрх, танхи охин ч зарим нөхдүүдийн адил аав, ээжийн нэр төрийг сэвтээгээгүй нэгэн учраас сонгинохайрханчууд хийгээд МАН-ынханд таалагддаг. Энэ нь түүний бас нэгэн давуу тал билээ. [/svt-event][svt-event title=”Баримт 16.” date=”” class=”svt-cd-green” ] Өдгөө дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн ажлын хажуугаар НАМЭХ-ны тэргүүнээр ажилладаг. Мэдээж хэрэг улс төрийн хоёр албан тушаалыг зэрэг хашна гэдэг амаргүй ч тэрбээр эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг шиг гүйж яваа аж. [/svt-event][svt-event title=”Баримт 17.” date=”” class=”svt-cd-green” ] Хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүдийг нэрлэх нэгэн нэршил бий. Тодруулж хэлбэл, баян айлын бандгар гэхчилэн. Тэгвэл үүнд Э.Хуланг яг зохицсон хэмээн ярьдаг. Ер нь, оргүй бус ханатай мэт. Бас л даацтай хөвсгөр бүсгүй шүү. [/svt-event][svt-event title=”Баримт 18.” date=”” class=”svt-cd-green” ] Э.Хуланг тарган цатгалан гээд л гоочлох хүн олон. Гэхдээ хүн бүрт өөрийн гэсэн зовлон бий. Тэгвэл Э.Хуланг сахарын өвчтэй гэж мэдээлсэн байдаг. Тиймээс эмэгтэй хүнийг элдэвлэгч нар минь түүнийг бүү гоочил. Та ч бас охин үртэй л байлгүй. [/svt-event][svt-event title=”Баримт 19.” date=”” class=”svt-cd-green” ] Эмэгтэй хүн улс төрийн тогоонд чанагдах тийм ч хялбар биш. Адаглаад ар гэр, үр хүүхэд гээд яривал олон зүйл бий. Мөн гэр бүлийн хүний дэмжлэг байхгүй бол явах ч юм биш. Тэгвэл түүнийг улстөрч болохыг нөхөр Чинзориг нь хоёргүй сэтгэлээр дэмжиж, зүтгүүлсэн гэдэг. [/svt-event][svt-event title=”Баримт 20.” date=”” class=”svt-cd-green” ] Өнөөдөр түүний амьдралын маршрут тодорхой болжээ. Өглөө ажил, орой гэр аж. Учир нь, түүний хаших алба цөөдөөгүй. [/svt-event][svt-event title=”Баримт 21.” date=”” class=”svt-cd-green” ] Түүний хувьд тансгийн дээдийг эдэлж, эцэг эхийн хайранд умбаж өссөн ч эдүгээ Э.Хулан гэр хорооллын гудамж хэрэн хэсч, айлын нохой боргуулан явна. Барагтай баянтай айлын бацаан ийм ажил хийгээд гүйж байхгүй. Болж өгвөл тансаг өрөөнд ширээний араас хүн загнаад сууж байхыг хүснэ. Харин Э.Хулан тийм тансаглал хэрэггүй гэж үздэг. [/svt-event][svt-event title=”Баримт 22.” date=”” class=”svt-cd-green” ] Улс төрийн хатуу хөтүү амьдралыг сонгосон зарим талаар буруудаагүй. Тэрбээр 2017 оны шилдэг улстөрч болсон. [/svt-event][svt-event title=”Баримт 23.” date=”” class=”svt-cd-green” ] М.Энхболдын гүнж чамин ганган зүүсгэл чимэглэлд туйлын дуртай. Түүндээ ч мөнгө харамгүй зарцуулдаг. Эмэгтэй хүн юм хойно элдвийн чамирхалд дуртай байлгүй ч яах вэ. [/svt-event][svt-event title=”Баримт 24.” date=”” class=”svt-cd-green” ] Хулан хатны хувцас шүүгээндээ хэдийнэ багтахаа больж, тусгай өрөө гаргасан гэж дуулдсан. Зөвхөн хавар намрын гутал нь гэхэд дангаараа 130 гэнэ лээ. Тэр загвар сайтай, хөлд эвтэйхэн гуталд гар татдаггүй гэнэ. [/svt-event]

[/svtimeline]

Дэлхий2 цаг өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр2 цаг өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм2 цаг өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий3 цаг өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий3 цаг өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий3 цаг өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио14 цаг өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр1 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент1 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий1 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр1 өдөр өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг1 өдөр өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Нийгэм1 өдөр өмнө

Тестостерон дааврын бууралт эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ

Дэлхий1 өдөр өмнө

Мелинда Гэйтс экс нөхөртэйгөө хамтран байгуулсан сангаас $12.5 тэрбумыг салгаж, тусдаа ажиллахаар боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн Казахстаны сайд асанд шүүхээс 24 жилийн хорих ял оноолоо

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий3 цаг өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа