Бидэнтэй нэгд

Орон нутаг

Д.Батсайхан: Б.Чойжилсүрэн гэдэг хүн хувийн компаниасаа ашгаа өгөхөд иргэд дуртай л байдаг

Нийтэлсэн

Увс аймгийн засаг дарга Д.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Увс аймгаар өвөлжилт сайхан уу?

Энэ өвөл Увс аймагт их цас орлоо. Хаваржилтын хүндрэл манай аймагт нэлээд гардаг. Тэр хүндрэлээсээ яаж хохирол багатай гарах вэ гэдэг нь чухал. Сая онцгой комисс, шадар сайдад хаврын хүндрэлээс урьдчилан сэргийлээд улсын нөөцийн тэжээлээс тодорхой үнийн хөнгөлөлттэй өгөөч гэж хүсэлт тавьлаа. Олон улсын байгууллагууд болон Улаан загалмайд бид хандсан байгаа. Одоо зарим газраар  шөнөдөө 48 градустай хонож байна. Ерөнхийдөө цас бүх газар жигд орсон. 20-40 см цастай. Манайхан нэг их айхтар зуд болчихлоо гэж яриад байдаггүй. Ийм л хүйтэн байдаг нутаг орон учраас байнгын бэлтгэлтэй байдаг. Хавар тэртэй тэргүй хүндрэх нь тодорхой. Яагаад гэвэл орнцгой хүйтнийг давж байгаа мал, ард иргэд нь ч эрүүл мэндийн хувьд ядарчихсан байдаг.

Хүйтэн орон нутгаас Улаанбаатарт ирэхэд дулаахан сайхан байна уу?

Хот утаагүй сайхан болсон байна. Хоолой гашуу оргиод байдаг байсан. Хүмүүсийн хийсэн ажлын үр дүн гарч байна. Манайхан утаагаа яаж багасгана аа, гамшиг боллоо гэж ярьдаг байсан бол одоо утаагүй болчихсон чинь угаасаа л утаагүй байсан юм шиг болцгоочихож. Увсынхан хотод ирэхэд халууцаад малгай өмсөхөө болино. Үнэхээр -20 градусын зөрүүнд  л ирж байна шүү дээ.

Та сүүлийн үед нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа. Таныг аймагтаа баригдах таван давхар барилгын нэг давхарын нь мөнгийг “идсэн уусан” гэх асуудал яригдсан. Тийм зүйл байгаа юм уу?

Тэр байшингийн асуудал дөрвөн давхар болсон нь хуулийн дагуу шийдэгдээд өнгөрсөн. Тийм мөнгө идсэн уусан зүйл байдаггүй. Улс төрийн зохиомол гүтгэлэг байсан л гэж хэлмээр байгаа юм. Тухайн үед төвөгтэй нөхцөл байдалд тухайн үеийн засаг дарга бид хоёрыг барьж аваад хорьж байсан байдаг. 2012 онд улс төрийн хонгил гэдгээр л явсан. Тухайн үед хурлын дарга байж байхдаа хамтын шийдвэрийнхээ өмнөөс улстөрийн хэлмэгдэлд өртсөн гэж л би боддог. 94 хоног шоронд суусан. Хэрвээ Д.Батсайхан идэж уугаад, ажлаа хийдэггүй, хамгийн үл бүтэх адгийн новш юм бол ард түмэн намайг дахиж сонгоод энэ ажлыг хийлгэхгүй шүү дээ. Бид орон нутгийнхаа төлөө л ажлаа хийж байгаа хүмүүс. Улс төржилт хийдэг хүмүүс нь тусдаа л байдаг байх. Би намайг харлуулах үйлдэлд огт эмзэглээд байдаггүй. Үе үе намайг шүүмжилж л байдаг. Би ч гэсэн өөрийнхөө санаа бодлыг хэлж л орхидог. Тэр хүмүүс ч ажлаа хийж байна. Би ч ажлаа хийж байна.

Таныг байнга БНСУ явдаг. Аймгийн засаг дарга мөн юм уу гэж бас шүүмж гарсан?

Би БНСУ-д элэгний хагалгаанд орсон байдаг. Хүүгээсээ элэг шилжүүлэн суулгасан хүн. Тэгээд байнгын хяналтад очиж ордог юм л даа. Хүүхдүүд маань намайг бидний дэргэд хэдэн жил харагдахын тулд бие бодох хэрэгтэй шүү гэж байнга хэлдэг юм. Тэгээд л Солонгос явдаг. Түүнийг л хэлж байгаа байх.

ОХУ-н харьяат охин Улаангомд төрсөн эцэгтэйгээ амьдарч байхад нь гэнэт хамгаалалтад авч, ОХУ хүнээ авах гэж байна гэж нэлээд хэсэг шуугиан болсон. Эцэг охин хоёрыг салгах ажиллагаанд таныг гар бие оролцсон гэж ч нэлээд шүүмжилсэн. Тэр үед яг юу болсон юм бэ?

Манай аймагт амьдарч байсан ОХУ-ын харьяат охины асуудал. ОХУ-аас иргэнээ хяналтад авна. Яаж амьдарч байгааг нь шалгана гээд хандсан. Бааска гэж тэр хүн охины эцэг нь мөн. Ээж нь ОХУ-ын иргэн байж байгаад нас барчихсан. Тэгээд аавыгаа дагаад ороод ирсэн охин. Түр оршин суугч. Тэгээд ОХУ-ын тал айхтар шүү дээ. Тэр иргэндээ сар бүр тэтгэмжийг нь өгдөг. Байнга анхаарлаа хандуулж байдаг. Гэтэл улс нь иргэндээ санаа тавьж байгаа асуудлыг миний хүүхдийг булааж авах гэж байна гэж улстөрийн сенсааци хийсэн. Оросын тал хүүхдийг дөрөв хоног хамгаалалтад аваад эцэгт нь буцааж өгсөн. Би тэр хүнийг хараа ч үгүй. Гэтэл намайг өөрөөс нь охиныг нь булаах гэж байна гэж хэвлэлээр их ярьсан. Тухайн хүнийг охиноо дарамталдаг, янз бүр болдог байж магадгүй гэж Тувад байдаг найз нь гэх Галаа гэж хүн ОХУ-ын талд мэдэгдсэн гэх яриа байдаг. Тэр Галаа гэж хүнийг сүүлдээ миний хүргэн гэж хүртэл ярьсан. Надад Галаа гэж хүргэн байдаггүй. Миний үеийн шахуу тийм л хүн байдаг юм билээ. Бид хүүхэд ямар байдалтай амьдарч байсныг газар дээр нь орчиж үзэж харсан. Аав ээж нь хэвийн амьдралтай. Унаа машин, байшин барилгатай. Хүүхдүүд нь сургуульдаа явдаг. Буруу зөрүү зүйл байгаагүй.

Увс аймгийг улстөржилт ихтэй гэж ярьдаг. Та санал нийлэх үү?

-Увсын ард түмэн угаасаа шударга, хурц хүмүүс. Аливаа буруу зөрүү юманд хаа хаанаа босоод ирдэг хүмүүс байдаг. Яахав орон нутагт улстөржилт байна шүү дээ. Шүүмжлэл байж ажил явна. Шүүмжлэлээс айгаад ажил хийхгүй бол тэр хүн хэн ч биш. Өнөөдөр цахим орчин, бүх зүйл нээлттэй болсон учраас хүн бүр өөрийнхөө бодлыг хэлж, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлдэг болсон байна. Тийм учраас энэ хүн намайг ингэж тэгж шүүмжиллээ гээд эмзэглээд байдаггүй. Хийх ёстой ажлаа хийгээд л явах ёстой гэж боддог.

Одоо сонгууль ч дөхлөө. Увс аймгаас сонгогдсон гишүүд хоорондоо жаахан таарамж муутай байдаг уу. Ялангуяа Н.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн гишүүд. Тэгж ажиглагддаг.  Тэгээд нэг аймгийн төлөө бодлогоо нэгтгэж ажиллаж чаддаг болов уу?

-Манайхан ч тэр, би ч тэр гишүүдтэйгээ үл ойлголцож, үгээ хэлж болно шүү дээ. Нэгдэх юмандаа нэгдэнэ. Нутаг орон, тойрог, ард түмнийхээ төлөө юманд манай хоёр гишүүн хамтраад ажиллана. Хоёулаа тус тусдаа УИХ-ын гишүүн. Нэгнийхээ хэлсэн бүрийг өнөөх нь дагаад дэмжээд явдаггүй. Бие даасан гишүүд шүү дээ. Бүгд л өөр өөрийнхөө байр сууринаас асуудалд ханддаг байх. Нэг нь насаараа төрийн байгууллагаар ажилласан хүн. Нөгөөх нь насаараа бизнесийн салбарт ажилласан. Тэгэхээр аливаа асуудлыг харах хандлага нь өөр байж таарна. Манай Б.Чойжилсүрэн гишүүн бол толгой сайтай, аливаа юмыг маш хурдан сэтгээд тойрогтоо үнэхээр хэрэгтэй юм их хийсэн. Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд Монголд хэрэгтэй хүн. Молголын эдийн засгийг Ч.Хүрэлбаатаргүйгээр төсөөлөхгүй гэж би боддог. Ч.Хүрэлбаатар байж энэ эдийн засаг босч ирсэн. Хэрвээ сангийн сайд болоогүй бол эдийн засаг улам л дампуурах байсан болов уу.

-Танай аймгаас сонгогдсон гишүүд дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо ямар ажлууд хийв?

– Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн гишүүд 2008 оноос хойш тасралтгүй, Н.Цэрэнбат 2016 онд ард түмний итгэлээр сонгогдсон. Яах аргагүй Увсын хүүхдүүд. Нутаг орныхоо, Монгол Улсынхаа төлөө өөрийнхөө бүхий л зүйлээ зориулж байна гэж ойлгодог. Түүнээс биш тойрогтоо юм хийдэггүй, сонгогдчихоод алга болчихдог, залхуу нэгэн байсан бол манай нутгийнхан тэсгээх ч үгүй. Дор нь хөөгөөд явуулчихна. Манайд олон танигдсан дархан аварга Х.Баянмөнх очиж нэр дэвшээд унаж байсан. Төрийн сайд, бүх ажлыг хийсэн Д.Дорлигжав, С.Жавхланг очиход сонгоогүй. Н.Алтанхуяг ерөнхий сайд асаныг мөн л унагасан. Манай нутгийнхан сонголтоо хатуу хийдэг. 2020 оны сонгуульд хүнээ сонгох байх. Худлаа үнэн юм ярьдаг хүмүүсийг иргэд мэдэж, таньдаг болчихсон шүү дээ.

-Мөнгө тараадаг асуудал маш их гардаг шүү дээ танай аймагт?

-Хувь хүмүүс, тухайлбал Б.Чойжилсүрэн гэдэг хүн өөрийнхөө тойргийнхоо гишүүдэд өөрийнхөө хувийн компаниасаа ашгаа өгөөд, тодорхой хэмжээний дэмжлэг өгөөд явж байхад ард түмэн дуртай л байх шиг байдаг. Түүнээс биш төрийн мөнгийг тарааж байгаа бол өөр хэрэг. Манай аймагт Б.Чойжилсүрэн нэг ч ширхэг бизнес хийдэггүй. Сонгуулийн жилийн хувьд нэгдүгээр сарын 01-нээс хойш мэдээж элдэв мөнгө төгрөг, эд зүйл тарааж болохгүй байх. Түүнээс өмнө бүгд л юмаа өгчих шиг болсон. Наадуул чинь хуулиа бид хоёроос илүү мэддэг, бүх зүйлээ тооцоолчихсон сууж байгаа байх аа.

zaluu.com

CRI Монгол радио1 цаг өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио11 цаг өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий14 цаг өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр14 цаг өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм14 цаг өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий14 цаг өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий14 цаг өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий14 цаг өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр2 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент2 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий2 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Улс төр2 өдөр өмнө

Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

World Bank: Монгол Улсын эдийн засагт эрсдэлүүд хэвээр байна

Нийгэм2 өдөр өмнө

Тестостерон дааврын бууралт эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий14 цаг өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий3 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа