Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Бямбасайханы авааль эхнэр Б.Ариунаа: Миний хүүхдүүдийг сонгуульд ашиглан худал ярихаа зогсоо

Нийтэлсэн

УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дуулиан бол нэр дэвшигчдийг сурталчилгааных нь үеэр баривчилсан явдал байв. Түүний нэг нь АН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшиж буй Б.Бямбасайханы баривчилгаа болон түүнээс үүдсэн сошиал дуулиан байлаа.

Тодруулбал, түүний эхнэр гэх Д.Өнөржаргал өөрийн болон нэр дэвшигчийн сошиал хуудсаар гэр бүлийнхээ талаар, тэр дундаа зургаан хүүхдийн эцэг эх хэмээн ярьсан нь энэхүү асуудлын эхлэл болов. Б.Бямбасайханы хувьд олон жилийн өмнө эхнэр Б.Ариунаатайгаа АНУ-д хуримлаж, хоёр хүүхдийн эцэг эх болж, улмаар 12 жилийн хамтын амьдралыг туулж, хожим тусдаа байх болсон. Б.Ариунаагийн хувьд элит гаралтай, нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг, нэр хүндтэй дипломатын охин гэдгээр нь хүмүүс мэддэг.

Тэгвэл тэрбээр өчигдөр өөрийн сошиал хуудсанд “Миний хоёр хүүхдийг /хүний өөрийн нийлбэр дөрөв дээрээ/ нэмж, зургаан хүүхэдтэй эцэг эх гэж ярьдгаа болиосой” хэмээн нийтэлсэн байв. Сонгуулийн сурталчилгааны үеэр Д.Өнөржаргал хүүхдүүдийг нь өөрийн хүүхдүүд хэмээн олон нийтэд худал мэдээлэл түгээж, бүр нэвтрүүлэг хүртэл хийсэн түүний төдийгүй бусад олон хүний дургүйцлийг төрүүлж байгааг дурджээ. Энэ дагуу бид түүнтэй холбогдож дараах тодруулгыг авсан юм.

 -Сайн байна уу. Та өөрийн сошиал хуудсанд нэр дэвшигч Б.Бямбасайханы эхнэр хэмээн өөрийгөө танилцуулсан Д.Өнөржаргал гэх эмэгтэйд зориулж бичсэн пост тань олон хүний анхаарлыг татсан. Мөн таныг одоо ч албан ёсны эхнэр нь, гэр бүл нь гэж яригддаг. Энэ талаар тодруулж болох уу?

-Д.Өнөржаргал гэх эмэгтэй олон нийтийн сүлжээгээр миний гэр бүлийн нэр хүндэд удаа дараа халдсан, үр хүүхдүүдтэй минь холбоотой ташаа мэдээлэл тарааж байгаад миний хувьд эгдүүцэж, бас гайхаж байна. Тухайлбал, өчигдөр буюу 6 сарын 18-нд тэр эмэгтэй “Би зургаан хүүхэдтэй” гээд миний албан ёсны гэр бүл болж төрүүлж, өсгөсөн хүүхдүүдийг минь оруулж ичихгүй, ямар ч нүүрний хувиралгүй худлаа ярьж, нэвтрүүлэг хүртэл бэлдээд олон нийтийн сүлжээнд тавьж байна.

Энэ бол байж боломгүй асуудал. Яагаад гэвэл, хэрэв энэ эмэгтэй миний нөхөр бид хоёрыг салсны дараа учирсан байсан бол, мөн хэрэв бид хоёрыг атгаг зорилгоор хагацаасан хүн биш байсан бол, түүнчлэн манай хадмуудыг гэр бүлийн маань эсрэг турхирсан этгээд биш байсан бол хамаа алга, хэдэн хүүхдүүдээ нийлүүлээд тоолж болж байна. Тэр байтугай хүүхдийн баярыг хамтдаа мормонууд шиг тэмдэглэж ч болж байна.

Миний хувьд Б.Бямбасайхантай 18-хан насандаа буюу 20-иод жилийн өмнө албан ёсоор гэр бүл болж, энэ хугацаанд хоёр хүүхдийн аав, ээж болсон.

Гэтэл Өнөржаргал гэх эмэгтэй манай гэр бүлийг үймүүлж, өөрийн бага насны хүү болон нөхрөө орхин байж, нөхрийг маань гэрээс нь авч явж байр хүртэл түрээсэлж, нэг өвөрт орсон байж өнөөдөр ичихгүй ийм зүйл ярьж явна.

Боловсролтой, потенциалтай, чадвартай залуугийн улс төрийн карьер, сонгуулийн нөхцөл байдлыг ашиглан өөрийгөө удаа дараа худал ярьж дөвийлгөн сурталчилж, албан ёсны зургаан хүүхэдтэй эхнэрийн дүрд тоглож байгаа нь миний болон миний ээж аав ах дүү, нөхөр бид 2-ын дундын найзуудын гайхшрал, эгдүүцлийг ихээр хүргэж байна.

Цаашид ийм худал, хуурмаг зүйл ярьж явааг нь зүгээр хараад суухгүйг анхааруулмаар байна. Хэдийгээр би ажил хэргийн чиглэлээс хамаараад аль болохоор хэвлэл мэдээллээс хол байхыг эрмэлздэг боловч эх хүний үнэт зүйл, тээж төрүүлж, өсгөсөн алаг үрсийг минь өөртөө нааж, ашиглаж байгаа нь маш их дургүй хүргэж байна. Түүнчлэн хүний нөхрийг хулгайлж авсан явдал чинь, увайгүй ичих нүүргүй худал ярьсан бүх зүйл чинь цаг хугацаа өнгөрөхөөр үнэн болно гэсэн ойлголт байхгүй.

Энэ хүний нэр хүнд болон карьер надтай байхад ямар байсан одоо ямар байгаад дүгнэлт хийж, мөн авааль эхнэр нь 2 охинтойгоо хэлгүй дүлий сохор мэт, эзгүй арал дээр цөлөгдсөн мэт битгий дураараа аашил. Өөрийн тань анхны авааль нөхөрт  болон том болсон хүүд чинь ч эвгүй байгаа нь тодорхой.

-Уучлаарай тэгэхээр та хоёр одоо ч албан ёсны эхнэр нөхөр хэвээрээ гэсэн үг үү?

-Би энэ талаар яриад, тайлбар тавиад байх дүргүй. Гэхдээ тийм ээ. Бид албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй.

Америк болон Монгол Улсын хуулиар батлуулсан гэр бүл.

-Хэзээ гэр бүл болж байсан бэ?

-20 жилийн өмнө Америкт /инээв/. Тухайн үед бид Америкт танилцаад амьдралаа тэнд эхлүүлж, анхны  бүхий л сайхан зүйлсээ бүтээж байлаа. Хүсэн хүлээсэн, өөрийг нь хуулбарласан мэт дуурайсан хэний ч өмнө нүүр улайхааргүй зөв хүмүүжилтэй, ах захтай, ажилсаг хоёр сайхан охиныг нь төрүүлж, өсгөж, анх аав болгож өгсөнд Б.Бямбасайхан одоо ч баярлаж, санаа тавьж явдаг.

-Та хоёрыг гадаадад их олон жил амьдарсан гэж сонсож байсан. Ер нь яг юунаас болоод та хоёрын зам салах болсон юм бэ?

-Д.Өнөржаргал гэх энэ хүүхэн манай бага хүүхдийг нэг настай байхад /2009-2010 он/ шөнийн цагаар гар утасны мессэжээр байнга эргүүлддэг байсан. Тухайн жилийн зун нь би Манилад хүүхдүүдээ харж байхад манай хүн ажлаар Монгол  руу 7 хоногоор явсан юм. Тэр үед манай найзууд энэ хоёр хүнийг хүнсний дэлгүүрийн кассан дээр хамт явж байхыг хараад надтай шууд утсаар холбогдож анх хэлж байлаа.

Цаашдаа улам цайрч энэ эмэгтэй манай гэр бүлийн бага охиноо өлгийдөж аваад удаагүй байсан аз жаргалтай үеийг бусниулж, үнэт зүйл рүү маань халдаж, эв түнжинтэй байдлыг алдагдуулсан.

Яахав, энэ бүдүүлэг эмэгтэй зорилгоо биелүүлж чадсан нь миний хэтэрхий соёлтой, гэр бүлийн зөв хүмүүжил, шударга байдал, бардам зангаас, араас нь хулгана муур болж хөөцөлдөөгүй, нөхрийнхөө ухаанд тэр байдлыг нь даатгаж итгэж орхисонтой холбоотой явдал юм.

-Та Б.Бямбасайханд одоо ч гомдол тээж явдаг уу?

-Б.Бямбасайханы хувьд бид хоёр ариун нандин унаган хайрын түүхтэй, хажууд нь хэд дэх эмэгтэй нь байгаагаас үл хамааран энэ насаараа хүүхдүүдээрээ холбогдож, сайхан харилцаатай явах хүмүүс. Цаашид бид хоёр эмээ өвөө болно, үр хүүхдээ хуримлуулна, энэ бүгдэд хүмүүс өөр өөрийн байх байрандаа байхыг хүсмээр байна.

Манай хүн бол үнэхээр улс төрч хүнд байвал зохих бүхий л зан чанаруудыг өөртөө агуулсан, чадвартай хүн. Бид 2 залуу наснаасаа дэлхийн хэмжээний нийт 5 их дээд сургууль дүүргэсэн, МУ-ын төрд зүтгэхэд хангалттай бэлтгэгдсэн хүмүүс.

Хувийн амьдралаас нь болж саад бэрхшээл бүү үүсээсэй, хажуудах хүнээ сайн таньж, өөрийн үнэ цэнэ, үнэт зүйлсээ алдахгүй өөрийгөө хэн гэдгээ харуулаасай гэж хүсч байгаа. Гэрлэлт гэдэг бол библийн сургаал шиг, судар ном шиг гарын авлагатай ирдэггүй учраас залуу насны жаахан үл ойлголцол, гомдол тунирхал бусдын амьдралыг сүйтгэдэг энэ мэт нөхдөд боломж олгодог нь харамсалтай.

Г.Сар

Энтертайнмент7 цаг өмнө

Монголын Дээд лиг Vortex 20S загварын бөмбөгөөр тоглоно

Энтертайнмент7 цаг өмнө

Жастин Бибер уйлж буй зургаа нийтэлжээ

Нийгэм7 цаг өмнө

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг VI сард нээнэ

Засгийн газар7 цаг өмнө

Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”

Дэлхий7 цаг өмнө

Европын парламентын сонгууль: Хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Дэлхий7 цаг өмнө

Илон Маск жолоочгүй автомашины туршилтыг зөвшөөрүүлэхээр Хятадад иржээ

Дэлхий7 цаг өмнө

Казахстан улс Зөвлөлтийн үеийн хуучин байлдааны онгоцнуудаа АНУ-д заржээ

CRI Монгол радио3 өдөр өмнө

Богино хэмжээний видео бичлэгийн үндэсний бааз нээгдэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятадын ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлын гүйцэтгэх үүрэг

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Хятадын киноны улирал” дэлгэцийн арга хэмжээ Сербид эхэллээ

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн” гэх нь буруу ойлголт юм

Дэлхий4 өдөр өмнө

76 золбин муур хөнөөсөн эрд ХОРИХ ЯЛ оноожээ

Дэлхий4 өдөр өмнө

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдыг баривчилж, хөрөнгийг нь хураав

Энтертайнмент4 өдөр өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Энтертайнмент4 өдөр өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий2 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий2 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий3 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент4 долоо хоног өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө

Энтертайнмент3 сар өмнө

Х.Энх-Амар мэргэжлийн боксын эхний тулаандаа хүнд цохилтоор ялалт авлаа